Улаанбаатарын үнэр

527-1470277165төв_цэвэрлэх_байгууламжАсемын чууулганы өмнө ШУАийн хэсэг эрдэмтэд Улаанбаатар хотын 50 жил хуримтлагдсан 500000 орчим тонн үмхий үнэртэй лагийг тусгай инновацийн  технологи боловсруулан үнэрийг дарах, ариутгах нүсэр ажлыг ИСС, ЮТО зэрэг барилга, технологийн компаниудтай хавсран гүйцэтгэж амжуулсан.

Одоо энэ технологийг гадаадын эрдэмтэд сонирхож Сибирийн хотууд , Москва, Новосибирск зэрэг хотуудад нэвтрүүлэхээр яриа хэлэлцээ явж байна.
Харин энэхүү шинэхэн технологи, үнэр бараг арилсан явдал Ус сувгийн дарга Үнэн зэрэг хүмүүст ер таалагдахгүй байгаа сурагтай.
Учир нь тэд энэ талаар өчүүхэн ч дурсахгүй харин өөрсдийн ихээхэн зардал гаргаж бараг үр дүн өгдөггүй урд авсан хоёрын хоёр ширхэг энэ технологийн төхөөрөмжүүд эвдрээд үхмэл хөрөнгө  болон хэвтэж байгаа дФильтр Пресс -даралтат шахуургын технологийг олон зуун сая доллараар оруулж ирэн, шахах санаагаа хэрэгжүүлэхээр улайрцгааж байна.
Өдрийн сонин 2016 оны 8-р сарын 1 Баттөгс. 
Үүнээс гадна тэдний багийн  ихээхэн хөрөнгө зарж оруулж ирсэн олон тооны ГЕОТЮБЕ –Хар шуудайнууд  үүргээ гүйцэтгэж чадахгүй хэзээ дэлбэрэхээ хүлээгээд цүндийсэн юмнууд хэвтэж байна.
Ийм учраас үнэр арилгах технологи боловсруулсан эрдэмтэд буцаад үнэр ихэсгэх технологи өөрөөр хэлбэл өмхий үнэртүүлэх технологи боловсруулахаар ажиллаж эхэлжээ. Ийм л технологи УБ хотын зарим дарга нарт таалагдах юм шиг ээ. Өөрөөр хэлбэл УБ хотоо утаагүй болгох, өмхийүнэргүй болгох технологи, нэг л явцгүй, дэмжигдэхгүй байгааг жирийн ард иргэд болон хотын шинэ Менеджер болгоох буйзаа.
Хэсэг эрдэмтэд. 2016 оны 8-р сарын 4.

URL:

Сэтгэгдэл бичих