Ардчилсан төртэй болмоор байна яах вэ

Ардын хувьсгал ялаад 90 жил, Ардчилсан хувьсгал ялаад 20 жил болсон. 1990 он хүртэл бид төөрч будилж явжээ.

Харин 20 жилийн тэртээгээс Монголчууд нэг их сайхан амьдардаг байгаагүйгээ олуулаа жагсаж социалист дэглэмийг унагаж дараагийн ирэх жаргалтай мөчийг хүлээсэн. Одоо эргээд харж байхад бидний арван хувь нь л хага баяжсан байна. Харин 20 хувь нь дунд амьдралтай, үлдсэн хэсэг нь ядуу, 30 хувь нь нэн ядуу гээд та нар бод доо. Муугаараа дуудуулсан социализмын үед ийм олон гуйлгачин, траншейныхан хог дээр амьдарч байгаагүй юм.

Тэр үед баячууд, ядуучууд аль нь ч байхгүй байсан. Өөрөөр хэлбэл ардчиллын алтан үе буруу замаар таваргаснаар Монголын ядмагхан эдийн засгийн ихэнхийг нь том хөрөнгөтнүүд хаман авч баяжаад наад цаадахыг бүрэн ухаарч чадаагүй мэдээллээс хол энгийн иргэд ядуусын эгнээнд шилжих болсон.

Монгол орныг ганц хоёрхон зүйлээр маш энгийн байдлаар дүгнэдэг. Дэлхийд хөгжлийнхөө цар хүрээгээр дээгүүрт ордог хоёр том гүрний дунд оршдог, цөөхөн хүн амтай, уудам нутаг, газрын доорх болон дээрх баялаг, олон мал сүрэгтэй. Энэ орон яагаад хөгжил нь дорой хэвээр үлдэв.

Үүний бурууг 1921 оны хувьсгалаас хойш төр барьсан ууган улс төрийн хүчин гэж өөрсдийгөө өндөрт өргөмжилдөг МАХН буюу одоогийн МАН хариуцаж чадах уу, чадахгүй. Яагаад гэвэл тэд өөртөө тохирсон хариуцлага хүлээдэггүй тогтолцоог шинэ нийгэмд аль хэдийнэ бий болгож бэхжүүлсэн.

1996-2000 онд Ардчилсан нам сонгуулиар олонх болж төр барьж байсан. Гэвч ажлыг нь хийлгэхгүй засгийн газрыг нь байн байн унагаж зовоон тарчлаагаад эцэст нь төрөө хямруулдаг гэж пайз зүүлгээд ард түмний толгойг цайтал угааж “төрийг тогтвортой болгож”, “ард түмнийг баяжуулна” гэж сайхан амлаад 2000 онд үнэмлэхүй ялалт байгуулсан. Түүнээс хойш тасралтгүй төрийг зайдагнаж маш дураар дургиж санасан бүхнээ гүйцээж сарвайсан бүхнээ авч баяжицгаасан.

Тодорхой жишээ бол Монголын топ 100 аж ахуй нэгжийн 75 хувь нь МАХН-ын гуншинтай баячууд байгаа юм. Тэд бусдаас илүү сайндаа баяжсан уу, үгүй бол хуйвалдааны хүрээнд орж бизнесийнхнийг хохироон байж санасандаа хүрсэн үү гэдэг нь ойлгомжтой. 2000 оноос эхлэн төрийн 15 мянган албан хаагчийг намын харьяаллаар хоморголон зайлуулж төрд хэмжээлшгүй эрх дархаа тогтоож улс төр, бизнесийн бүхэл хүрээнд бэхжүүлж ард иргэд юу ч санаад тэдний хүрээнд ороогүй бол хоосон хоцрох болсон. Өөрөөр хэлбэл, бид ямар нэгэн зүйл бүтээхээр сэдвэл хад мөргөдгийг аливаа ажил төрөл амжуулах гэсэн хэн боловч хангалттай амссан.

2008 оноос хамтарсан засгийн газар байгуулсан нэртэй боловч гарч байгаа шийдвэр нөгөө л намын гарт байгаа.

Иргэн Л.Хэнз http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих