Япончууд манайхаас нүүрс худалдаж авах санал тавив

000Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Япон Улсын Шизуоки мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Саяхан болсон УИХ-ын сонгуулиар МАН олонхийн суудал авч, Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн. Шинэ Засгийн газар ирэх дөрвөн жилийн хугацаанд тогтвортой ажиллах боломжтой учраас та бидний хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.

Шизуоки мужийн Засаг дарга хоёр орны хооронд тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарын боловсон хүчинг сургах ажил амжилттай хэрэгжсэнийг онцлов. “Бид монголоос эрчим хүчний нүүрс худалдан авах санал тавьж байна. Шарын гол, Алагтолгой, Шивээ-Овоогийн уурхайн нүүрсэнд хийсэн туршилт шинжилгээний дүн манай цахилгаан станцын хэрэглээнд тохирно гэсэн дүн гарсан. Иймд Япон улсын Төвийн бүсийн Цахилгаан компаниас ЭХЯ-тай хамтран ажиллах санал тавьж байна” гэв.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга саналыг хүлээн авч, нарийвчлан судлахаа илэрхийлжээ.

eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих