Туул гол дээр бусад руу буудан танхайрсан этгээдийг баривчилжээ

10b1246173701baf94ea89b287dcbe363Өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, тэр хавийн оршин суугчдыг айлгаж цочроосон билээ.

Гэрчүүдийн мэдээлснээр, буун дуу гармагц тэр орчимд эрэгтэй хүмүүс чанга инээлдэж эхэлсэн. Буун дуу гарснаас хагас цаг орчмын дараа Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ирсэн боловч сэжигтэн хэргийн газраас зугтсан байсан аж. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж буй бөгөөд хэргийн сэжигтэнийг шалгаж байгаа аж. Энэ хэргийг Доён Болд гэгч этгээд үйлдсэн бөгөөд багагүй хугацаанд эрэн сурвалжилсаны эцэст ийн барьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих