“Sweetymotion” хамтлагийн ахлагч Ц.Сарнай Франц аавыгаа хайж явна

27ql3lelvu38ckuck258jede9eМонголын рок попын ертөнцөд хамгийн удаан хугацаагаар оршин тогтнож буй эрч, хүчтэй  хамтлаг бол яах аргагүй “Sweetymotion”. “Эмоушн” хэмээх хамтлаг байгуулан рок, попын ертөнцөд хөл тавьсан охид өдгөө “Sweetymotion” гэдэг нэрээр олныг байлдан дагуулж байгаа. Тэгвэл тус хамтлагийн ахлагч Цогтбаярын Сарнайг мэдэхгүй хүн бараг байхгүй биз. Бие галбир, царай зүсээрээ бусдаас эрс ялгардаг дуучин бүсгүй маань бор арьсыг жинхэнэ утгаараа “брэнд” болгож чадсан гэлцдэг.

Америкт долоон жилийн турш амьдарсан тэрбээр хамтлагийнхаа продюссер, хөгжмийн зохиолч Б.Чинбаатай олон жил үерхсэний эцэст гэрлэлтээ батлуулан, өдгөө хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд байгаа. Хэн ч харсан эрлийз гэдэг нь илт байдаг ч тэрбээр өөрийгөө “Монгол аав, ээжтэй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл Ц.Сарнай нэгэнтээ өөрийнх нь жинхэнэ эцэг Франц хүн байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч, ярилцлага өгсөн ажээ.

Тэрбээр  “Миний төрсөн эцэг Франц хүн байдаг. Ээж, аав хоёр маань хамт амьдрах боломжгүй байсан гэдэг юм. Би хоёр нас хүртлээ аавтайгаа хамт байсан. Тэгээд дараа нь Монголдоо ирсэн” хэмээн сэтгүүлчдэд ам алджээ. Ийнхүү олон жилийн өмнө сураг тасарсан Франц аавыгаа хайж байгаа дуучин бүсгүйг төрсөн аавыгаа олж уулзана гэдэгт олон хүн итгэлтэй байгаа гэнэ шүү.

С.Цахиур

www.zone.mn


URL:

Нэр: irgen Огноо: 11 August 2016

Африкт хайсан нь дээр байхаа

Нэр: irgen Огноо: 11 August 2016

Буруу газар хайгаад байгаа юм болуу. Хамт хайлцах хүмүүс байна уу?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.