Арлын орноос хүнсээ авчруулдаг МУГЖ Т.Баясгалангийн тансаглал

396887776426ed2aoriginal520515857201602050136

“Зохиолын дууны хатан” гэгдэж явсан Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин  Т.Баясгалан урлагийн тайзнаа гарах үедээ “Би ирээдүйд хамгийн баян, хамгийн их нэр хүндтэй хүн болно” хэмээн хэвлэлийнхэнд ярьж байсан. Тухайн үед түүний энэ үгийг сонссон хүмүүс “Ямар балай юм ярьдаг юм бэ. Хүсэлтэйгээрээ баян болдоггүй юм” гэж доог тохуу хийж байсан гэдэг.

Гэсэн хэдий ч, дуучин Т.Баясгалан өнөөгийн байдлаар Монголдоо, тэр тусмаа зохиолын дуучид дундаа л хамгийн баян эмэгтэйд яах аргагүй тооцогдох болсон. Тэрбээр ихэвчлэн бэл бэнчинтэй хүмүүс очиж үйлчлүүлдэг “LV” брэндийн дэлгүүрээр нэг удаа ороод гарахдаа дор хаяж таван мянган ам.долларын худалдаа хийдэг гэнэ шүү. Үүнээс нь харахад, дуучин бүсгүй маань хэдийнэ баян болох хүслээ биелүүлсэн аж.

УИХ-ын гишүүн, кёкүшюзан Д.Батбаярыг анхны эхнэрээс нь салгаж суусан Т.Баясгалан өдгөө гурав дахь хүүхдээ төрүүлээд байгаа. Чинээлэг нөхөр нь түүний төрсөн өдрөөр телевиз, эмнэлэг, амралт сувиллын газар, гоо сайхны салон хүртэл бэлэглэдэг “уламжлалтай”. Баян эртэй суугаад дуулахаа больсон тэрбээр арлын Японоос хүнсээ авчруулах болсоор удаж байгаа юм билээ. Чухамдаа дээдсийн хүрээний хатагтай нарыг дуурайн бэл бэнчингээ гайхуулав уу, аль эсвэл эр нөхрийнхөө сонирхлыг дагасан уу, хэн мэдэх вэ.

Б.Содон

www.breakingnews.mn


URL: