Дуэйн Жонсон Вин Дизелийг хулчгараар нь дуудав

2acaf48370b83a14greatЖүжигчин Дуэйн Жонсон өөрийн хамтрагч Вин Дизелийг хулчгар, нусгай амьтан хэмээн нэрийджээ. Энэ талаараа тэрбээр фэйсбүүк дэх хуудсан дээрээ бичсэн аж. Жонсон, Дизель нар хоёулаа сууж байгаад санал зөрөлдөж байгаа зүйлүүдээ ярилцсан бололтой. Тэдний сөргөлдөөнөөс болж киноны зураг авалт зогсож магадгүй болоод байгаа юм. Тэд чухам юуны тухай ярьсан нь тодорхойгүй хэвээр үлдэв.

Өдгөө энэ хоёр жүжигчин “Галзуу хурд-8” кинонд тоглож байгаа билээ. Дизель уг киноны продюссерээр ажиллаж байгаа учраас түүний гаргаж байгаа шийдвэрүүд Жонсонд таалагдахгүй байгаа гэнэ. Уржигдар Дуэйн Жонсон кинонд тоглож байгаа зарим нэг эрэгтэй жүжигчдийг эрс шүүмжилсэн зүйлийг фэйсбүүк дээр бичсэн билээ. Мань хүн тэднийг хулчгар амьтад, нусгай нөхдүүд гэж өгүүлэв. Гэхдээ чухам хэнийг тэгж хэлснээ тодруулаагүй байна. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих