Дулаан хангамжийн ажлын хөрөнгийг шийдвэрлэлээ

103495Нийслэлийн Засаг дарга захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, орон сууцны долдугаар хороолол орчим Б хэсэгчилсэн талбайн эхний ээлжийн дулаан хангамжийн ажилд шаардлагатай 328 сая 488 мянган төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийг холбогдох хууль журамд нийцүүлэн хэрэгжүүлэх асуудлыг Гэр хорооллын хөгжлийн газар хариуцан ажиллах аж.

Батлагдсан хөрөнгийг нийслэлийн 2016 оны төсвийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр захирамжид тусгагджээ. Энэ дагуу хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллах асуудлыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хариуцаж, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллах юм.

Г.ИТГЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих