Их аварга япон шүүгчийг буруутгав

d_500x500“Рио 2016” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн -100кг жинд олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр өчигдөр “А” хэсэгт Кубын бөх Хосе Арментеростой учраа тааран барилдсан. Кубын бөх юүко үнэлгээгээр ялснаар манай бөх тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Хоёр бөхийн барилдааны шүүлтийг Японы шүүгч Акинобу Осака шүүсэн ч манай монголчуудын хувьд шүүлтэд алдаа гаргасан гэж үзэн, цахим ертөнцөөр дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж эхлээд буй. Тухайлбал, Японы сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн “Твиттер” хуудсаараа дамжуулан Японы жүдо бөхийн шүүгч нь Монголын тамирчдыг буруу шүүж байгаа тухай жиргэжээ.Мөн тэрбээр Монголын эрх ашиг байвал хаана ч хэлнэ, Япон шүүгч дандаа манай эсрэг ажиллаж байна гэжээ.

Эх сурвалж http://www.info.mn

Их аварга япон шүүгчийг буруутгав
Их аварга япон шүүгчийг буруутгав

URL:

Сэтгэгдэл бичих