Тэйлор Кинни Лэди Гагаг үгүйлэв

43cbee2eb8accbe7great_500x500Хосууд хамтдаа байхад амаргүй, тусдаа байхад бүр ч хэцүү байдаг гэнэ шүү. Хурим хийхийнхээ өмнөхөн сүйгээ цуцалж, хоёр тийш болсноо зарласан алдарт хос болох Лэди Гага, Тэйлор Кинни нар эргэн нэгдэхэд бэлэн байгаа аж. Тэд зүрхээ хүндхэн шархлуулан хоёр тийш болцгоосон. Нэг нэгэндээ хайргүй болсондоо бус, харин ажлын дэндүү шахуу хуваарь нь тэднийг хамтдаа байлгахгүй юм гэж тайлбарлаж байлаа. Харин одоо энэ хоёр тус тусдаа улам ихээр шаналж байгаа гэнэ шүү. Өмнө нь Тэйлороос нэг удаа салж байсан Лэди Гага өөрийн цахим хуудсанд Кинни тэр хоёр зүгээр л хэсэг хугацаанд харилцаагаа тасласан хэмээн бичжээ. Жүжигчин эрийн нэг найз нь Кинниг маш их ганцаардаж байгаа хэмээн өгүүлэв. 
“Тэйлор ихэд шаналж, удахгүй тэд эргэн нэгдэх байх хэмээн найдаж суугаа” гэж эх сурвалж хэлээд, Кинни хайртай бүсгүйгээ өөртөө буцааж ирүүлэхийн тулд идэвхтэй үйлдэл хийхэд бэлэн байгаа гэдгийг мэдэгджээ. Лэди Гага ч ганцаардаж байгаа бөгөөд сүйт хархүүгийнхээ энгэрт наалдахыг хүсэж байгаа гэнэ. Салсныхаа дараа тэд хоёулаа хамаг анхаарлаа ажилдаа зориулсан аж. Лэди Гага шинэ цомог дээр ажиллаж байгаа бол Тэйлор кинонд тоглоод завгүй яваа юм. Гэхдээ тэд өдөр болгон хоорондоо утсаар ярьж, удтал чалчиж байгаа гэнэ шүү. Тэгэхээр нэг нэгнийгээ ихэд үгүйлж байгаа бололтой.

URL:

Сэтгэгдэл бичих