Д.Отгондалай медалийн буухиаг үргэлжлүүллээ

13989498_594658510742282_1886159520_nБоксын эрэгтэйчүүдийн 64 кг-ын мөнгөн медалын төлөөх тулаан ОУХМ Д.Отгондалай, Францын боксчин Софиане Оумиха нарын дунд болж өндөрлөлөө.

Манай тамирчин гурван үеийн турш маш чадварлаг, дайчин тоглолтыг үзүүлсэн юм. Гэвч шүүгчид эхний хоёр үеийн тоглолтын оноог Францын тамирчинд өгснөөр Д.Отгондалай маань медалийн өнгө хувиргаж мөнгө болгох боломжгүй болсон юм.

Гэсэн ч манай тамирчин ОУХМ Д.Отгондалай монголын баг тамирчдынхаа медалийн буухиаг олимпийн наадмын хүрэл медалиар үргэлжлүүллээ.

 

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих