Дундговь аймагт “сугалаа шахаж байна”

Дундговь аймгийн нийт төрийн албан хаагч, төсвийн байгууллагынханд аймгийн 70 жилийн ойд зориулсан сугалаагаа “хүчээр” шахаж байна. Аймгийн 70 жил нь халуун зунаар болоод өнгөрсөн ч тус бүр нь 10 000 төгрөгний дөрвөн ширхэг сугалаа одоо хүртэл тараагдсаар.

Эдгээр сугалааг төрийн болон төсвийн бүх албан хаагчиддаа шахаж, цалин дээрээс нь суутгаж авч байна. Юуны учир энэхүү сугалааг хүчээр компаничлан тарааж байна вэ? Хэн үүнийг зохион байгуулж байна вэ? Эдгээрийг шалгах ёстой, байгууллагууд нь шалгах цаг нь болжээ.

Эх сурвалж: “Хөх толбо”


URL:

Сэтгэгдэл бичих