Н.Ариунболд буюу Бооёо: Хатуухан үг хэлж байхгүй яав даа гэсэн бодол төрсөн

65489605449cca0b6aff6“Шинэ үе” продакшны хоёр жүжигчний маргааныг шүүх хурал хэлэлцээд, нэгд нь мөнгөн торгууль ногдуулсан бол нөгөөд нь долоон жил 10 хоногийн ял ногдуулсан юм. Тодруулбал, жүжигчин Д.Оюунтуул мөнгөн торгууль төлөх болж жүжигчин Ц.Алдармаа шүүхээс ял сонссон билээ. Эдгээр жүжигчид Эрдэнэт хотод тоглолтоор явахдаа муудалцаж нэг нэг рүүгээ буцалсан ус цацаж хүнд гэмтээсэн юм. Ц.Алдармаа өдгөө Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Шүүх хурал дуусангуут түүнийг ар гэрийнхэнтэй нь уулзуулалгүй, ажлын цаг дууссан хэмээн өмссөн хувцастай нь хорих руу авч явсан гэх. Энэхүү шүүхийн шиидвэр нэлээд шуугиан дэгдээгээд байна. Үүнтэй холбоотойгоор “Шинэ үе” продакшны захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёогоос тодруулга авлаа.

-Танай продакшны жүжигчдийн маргаан эцэстээ шүүхээс ял сонслоо. Энэ талаар та продакшны захирлын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Үнэхээр харамсалтай байна. Зөвхөн би гэлтгүй манай продакшныханд дээрх шийдвэрийг сонсоод үнэхээр балмагдсан. Итгээгүй. Манай хоёр ч гэсэн их цочролд орсон.

-Нэгэнт л танай хамтлагийн жүжигчид юм чинь дотооддоо асуудлыг шийдэх боломж байгаагүй юм уу?

-Хоёр хүний хувийн асуудалд хөндлөнгөөс оролцоод байх эрх надад, манай хамт олонд байхгүй шүү дээ. Гэхдээ манайхан эвлрүүлэх гэж нэлээд зүтгэсэн боловч харамсалтай нь байдал хурцдаж шүүхдээ тулж, шүүхээс ийм шийдвэр гаргачихлаа. Уур биеийг зовооно, уул морийг зовооно гэсэн ардын сайн зүйр үг байдаг. Манай хоёр хэн хэнээ уучилж, хүлээцтэй хандсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан болов уу. Миний зүгээс удирдлага гэдэг утгаараа сайн хэлж ярьж, жаахан хатуухан үг хэлж барихгүй яав даа гэсэн бодол бас төрж байна.

-Маргаан яг юунаас болсон юм бэ. Танаас болсон гэх яриа ч бий?

-Оюунтуул, Алдармаагийн ар гэрийнхэн, өмгөөлөгч маргаан анх юунаас үүдэлтэй болохыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тодорхой хэлсэн байна лээ. Алдармаа, түүний найз залуу, Оюунтуул гурвын хооронд болсон явдал гэж. Би хүний хувийн амьдралыг тэгсэн байна лээ, ингэсэн байна лээ гээд ярих утгагүй шүү дээ. Хэрвээ уран бүтээлийн зүгээс үүдсэн маргаан байсан бол бас нэг өөр хэрэг. Анх манай продакшнд харьяалагдах болсон цагаасаа эхлээд хоорондоо их эвтэй сайхан найзууд байсан. Миний нүдэн дээр лав муудалцаж, маргаж байхыг ганц удаа ч хараагүй. Сайхан авьяас, чадвартай бүсгүйчүүд. хоорондын үл ойлголцлоос болоод өнөөдөр нэг нь ял сонсчихлоо. Харамсаад барахгүй байна. Үнэхээр продакшны зүгээс болсон бол бид 100 хувь дуугарч байр сууриа илэрхийлж алдааг нь үүрэлцмээр байна. Харамсалтай нь хоёр хүний хувийн маргаанд бид хөндлөнгөөс оролцож болохгүй юм даа.

-Шүүх хурлаас хойш хоёр жүжигчинтэй холбоо барьсан уу?

-Манай “Шинэ үе” продакшныхан хоёулангийнх нь ар гэрийнхэнтэй байнга холбоотой байж эргэж тойрч байна. Алдармааг эргэх гэсэн боловч өмгөөлөгчөөс өөр хүн хамаагүй оруулдаггүй юм байна. Харин Туул Солонгост эмчилгээ хийлгэхээр болсон. Виз нь гарчихсан байгаа. Ямар ч байсан эмчилгээ хийлгээд эргээд бүх зүйл хэвэндээ орно гэдэгт бид найдаж байна. Мөн давж заалдах шатны шүүхэд хандахаа өмгөөлөгчид мэдэгдсэн. Тиймээс давж заалдах шатны шүүхийн хариуг л бүгдээрээ хүлээх үлдлээ. Алдармаагийн хувьд нааштай хариу гарна гэдэгт итгэлтэй байна. Энэ хоёр маань хоёулаа эмэгтэй хүн бие сэтгэл санааны хувьд үнэхээр хүнд байгаа нь мэдээж. Гэхдээ манай хоёр эвлэрсэн.

-Та эвлэрснийг нь яаж мэдэж байгаа юм бэ?

-Туул өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан шүү дээ.

-Саяхан танай продакшны жүжигчин Алтангэрэл буюу Асий цус харваж, хараагүй болсон гэх юм. Мөн жүжигчин Ундармаа продакшнаас гарчихсан. Хоёр эмэгтэй жүжигчин ийм байдалтай болчихсон. Энэ бүх таагүй явдалд таныг буруутгаж, продакшныхандаа хатуу ханддаг гэсэн шүүмж дагуулах боллоо…

-Асий маань зүгээр. Манайх тоглолтоо хийж байгаа ш дээ. Эхнэр нь хүртэл худлаа цуурхал гэж мэдээлсэн ш дээ. Манай продакшныхан харин ч хамгийн сэтгэл нэгтэй, нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй хамт олон гэж би хэлмээр байна. Би продакшныхаа залууст байнга урам өгч, дэмжиж байсан уу гэхээс зэмлэж янз бүрийн байдлаар шахаж, дарамталж байсангүй.

Д.ДАВААСҮРЭН

logo


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 15 August 2016

Асий амьд юм уу?

Нэр: Anonymous Огноо: 15 August 2016

aSIIG VHSEN GEED BAISAN SHDEE. aMID BOL ASHGVIDEE, 100 NASLAH BAIHAA

Нэр: Anonymous Огноо: 17 August 2016

ali omnoh yriltslaga ymu.asi nas barsan gsn bizde.yriltslaga tsag uyd ni tavij bgache

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.