Хууль бусаар сум худалдаалж байжээ

e62d9fb4c212aaf3d8ecb34c2d07d82a_1200

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөл дээр хууль бусаар сум худалдаалж байсныг цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 14-нд  цагдаагийн газарт  “Нарантуул” ОУХТөвийн өргөтгөл дээр сум зараад байна” гэсэн мэдээллийг иргэнээс иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд оршин суух 38 настай эмэгтэй Б нь гар дээрээс хууль бусаар 50 ширхэг бууны сум зарж  байсныг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа  аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих