Энэ өдрийн зурхай /2016,08,18/

4d1ab6c30be63637bigӨнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 15. Бархасвадь гараг. Тооно одтой, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. 17:27 цагт сар тэргэл болно.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага:
 Өтлөх үхэхүй
Суудал: 
Ус

Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Шинэ ажил эхлэх, төлөвлөгөө зохиох, гэр болон сексийн харьцаанд тааламжгүй өдөр. Амьдралын эрч хүч доогуур төвшинд байна. Шинээр эхэлсэн бүх зүйлс бүтэлгүйтэж, санхүүгийн алдагдалд орно эсвэл нэр хүндээ алдаж болзошгүй. Сэтгэл хямарч, сэтгэл санаа огцом тавгүйтэх магадлал өндөр байна. Таныг ихэд сандрааж догдлуулах гэнэтийн уулзалт учрал тохиох аль эсвэл мэдээ мэдээлэл ирж болзошгүй байна. Биеэ барьж сэтгэлийн тэнхээтэй байхыг одод зөвлөж байна.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр та аль болох чимээгүй орчинд тайван байх хэрэгтэй. Шинэ өдрийг эхлэхээсээ өмнө ахиад жаахан дуг хийж, зүүднийхээ ертөнцөөр аял. Хэрэв таны зүүд бодит мэт санагдвал юу мэдэрснээ нэгд нэгэнгүй тэмдэглэн бичээрэй. Энэ нь таны зүрх сэтгэлийн бодит тэмүүлэл. Цагийн хуваарь тань шахуу бол зарим нэг ажил хэргээ түр хойшлуулахад гэмгүй. Өөртөө анхаарал халамж тавьж, хэт их гүйдэг ажлаасаа жаахан ч гэсэн хөндийрөөд амрах хэрэгтэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ өдөр уур хилэн, хүсэл тачаалтай халуун хүйтэн ээлжилсэн өдөр болох авч танд өөртөө таатай байлгахаар эсвэл зохицуулах аргаар өөрчлөх боломж байхгүй. Харилцаа туйлшралд хүрэх магадлалтай. Хуучин амраг чинь асуудал үүсэж, одоогийн амраг чинь таны амьдралаас явах эсвэл боломжийн амрагаа олж авах ч магад.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Тогтворгүй өдөр. Олон нийтийн цуглаан, хэлэлцээрээ хойшлуулж өөр өдөр товло. Хамтран ажиллах нь бараг боломжгүй зүйл юм. Хамтрагчтайгаа өрсөлдөх нь цаашид хамтран ажиллах боломжгүй байдлыг үүсгэнэ. Бусад бүх зүйлийг мартан, хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулбал зорилгодоо хүрч чадна. Та өрсөлдөөнд шилдэг нь байх болно. Хуулийн асуудал шүүхэд шилжих бөгөөд энэ нь таны хэр их мөнгө төлөхөөс шалтгаална. Санаа зовох хэрэггүй, бүх зүйл хараахан болоогүй байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Хэт их хүч зарцуулснаар осолд орж болзошгүй. Өндөр халуурдаг хурц өвчин тусч магадгүй. Бүхэл сарын турш биеийн ачааллаа хянаж тохируул. Эргэн тойронд тань байгаа хүмүүсээс алдагдсан эрч хүчээ эргүүлэн авахад таатай өдөр байна. Магадгүй ихэнх хүмүүс эхлүүлсэн ажлаасаа амжилттай дуусгавар болгоно. Мөн түүнчлэн гэрээ хэлэлцээрээ найдвартай хүмүүсээр дуусгавар болго.


ОХИН (8/23-9/22)

Энэ өдөр та түргэн бөгөөд голыг нь олж ярих хандлагатай. Өөрийн үзэл бодол, зарчмын төлөө зогсож байгаа чинь биширмээр боловч таны бодол санааг хуваалцуулахаар хүмүүст шахалт үзүүлэх, ятгахаас зайлсхий. Өөрийнхөөрөө зүтгэн хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхийж, хов жив, дэмий ярианд орооцолдохоос татгалз. Хэн нэгэн хүн ч юм уу нөхцөл байдал таны итгэл үнэмшлийг сорих болно. Үүнд тэвчээртэй, хүлээцтэй зангаар ханд. Үгүй бол эвгүй хэрүүл маргаан үүсч магад.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тодорхойгүй өдөр. Тайлагдашгүй байдал энэ өдөр ажлыг тань удаашруулна. Замын түгжрэл, засвар бухимдал үүсгэнэ. Тиймээс та ууртай даргатайгаа уулзах хэрэгтэй бол гэрээсээ эрт гар. Аливаад ухаалаг, оновчтой бай. Хань тань таны ухаан, мэдрэмтгий занг хараад гайхна. Тэрээр таны үгийг дагахад бэлэн байна. Гэрээ хэлэлцээр амжилттай авчирна. Хэрвээ танд дахин хэлэлцэх зүйл байгаа бол энэ өдөр амжуул. Бусдаас зөвлөгөө ав. Жижиг зүйлийг ухаан бодолдоо өөрчилснөөр том өөрчлөлтийг авч чадна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Азтай өдөр. Өөртөө анхаарал тавих цаг зав гаргах хэрэгтэй. Энэ өдөр таны азын тэнгэр гийх бөгөөд сугалаа худалдан авч, сонирхолтой тасалбар аван өөрийнхөө санхүүг өсгөж болох бүх зүйлийг оролдоорой. Зарим нэгэн зугаатай зүйлийг амьдралдаа оруулж ирснээс эрүүл мэнд чинь сайжирч, ажиллах шинэ урам зоригоор бялхах болно. Харин энэ тийм ч их үнэтэй байх хэрэггүй. Гадаа тоглох ямар ч спорт таныг үнэгүй эрч хүчээр хангаж өгөх болно.


НУМ (11/22-12/21)

Үр дүнтэй өдөр. өнөөдрийн сap танд бэлэн мөнгөө өсгөх боломжийг олгоно. Эдийн засгийн нөөц баялгаа нэмэгдүүлэхэд урам зориг нэмсэн санаанууд тусална. Энэ нь таны банкны тэнцвэрт байдлыг хадгалах ба урсгал зардлыг бууруулах арга зам юм. Бусдад энэрэнгүй сэтгэлээр хандах нь баян чинээлэг амьдралын түлхүүр юм. Гэрт болоод гэр бүлийн гишүүдийн хооронд зөрчил үүссэн ч энэ байдал нь удалгүй хэвэндээ орох болно. Хэдийгээр дотны хүмүүс хоорондоо маргалдах боловч та хайртай хүнээ бүр илүү их хамгаалах болно.


МАТАР (12/22-1/19)

Хэт идэвхтэй байдал төрөл бүрийн санаа бодлыг төрүүлнэ. Энэ өдөр хайртай хүн, хүүхэд, хүмүүстэйгээ харьцахад таатай. Мөн бүх төлөвлөгөө тань аялал, хүүхэд, арга хэмжээ зэрэг сэдвүүдийг хамарна. Бүтээлч санаагаа хэрэгжүүл. Та мөрөөдөж, ургуулан боддог зүйлсээ үнэн болгож болдог гэдгийг сана. Бүхий л үзэл санаанд нээлттэй ханд. Та өөр орны хүмүүстэй ажиллаж магадгүй.


ХУМХ (1/20-2/18)

Эрүүл мэнддээ анхаарал тавьж, өглөөний цайндаа элсэн чихэр аль болох багыг хэрэглээрэй. Мөн өдөрт заавал хоёр литрээс багагүй шингэн ууж байх хэрэгтэй. Өдөр бүр үүнийг хэрэглэж хэвшээрэй. Хог хаягдлаа гаргаж, орчноо сайхан цэвэрлэ. Шинэ өдрийн цэвэр цэмцгэр угтаарай. Та өнгөрсөн үеээ дурсаж, удаан уулзаагүй хамаатнуудтайгаа холбоо барина. Гэр бүлийн модтой болох талаар бодоод үзээрэй. Өндөр настан дээрээ очиж амар мэндийг нь эрж, сургаалт үгийг нь сонс. Гэр ахуйн асуудал нэн тэргүүнд тавигдаж эхлэх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Гэр бүлийнхэн болоод хамаатан садан тань сэтгэл санаа болон санхүүгийн хувьд туслалцаа үзүүлнэ. Бардам зандаа хэт автаад хэрэггүй. Таны боломжийг булааж мэдэх юм. Эргэн тойрны хүн бүр нэг нь нөгөөгийнхөө төлөө байж чадах учир багаар ажиллахад тохиромжтой байна. Танаас бусдад шударга, хүлцэнгүй хандахыг шаардана. Хайртай хүнтэйгээ өнгөрөөх цаг завыг гаргаарай. Та өнөөдөр олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, нийгэмлэгийн ажилд хүчин зүтгэ. Үүнийг од эрхэс зөвлөж байна. Танай гэр бүлийнхэнд ч энэ таалагдах болно.

 


URL:

Сэтгэгдэл бичих