Топ модель О.Пүрэвдулам алтны магнатын хэнз охиныг олонд харуулав

1510587_727133033975051_1673261915_nЗагварын тайз, миссийн тэмцээнээс шууд л алтны магнат Ц.Мянганбаярын өвөр рүү шилждэг “бичигдээгүй хууль” ёсоор топ модель О.Пүрэвдулам нэг хэсэгтээ л жаргасан гэгддэг. Бараг аав шигээ ахимаг насны эртэй амраглаж, долоо дахь хүүхдийг нь Сингапурт төрүүлсэн топ бүсгүй маань гэрийнхээ шалан дээр 500 сая төгрөг асгаж буй зургаараа цахим ертөнцөд шуугиан тарьж байлаа.

Гэвч мисс, моделиудаар зугаагаа гаргаж таалагдсан нэгэнтэй нь богинохон амьдрал зохиох дуртай Ц.Мянганбаяр “бага хатан”-аа тийм ч хурдан тавиад явуулчихсангүй. М.Тэнгэрмаа нэртэй бяцхан охиноо өсгөж, гадаадад хэсэг хугацаанд амьдарсан топ модель маань эх орондоо ирж Удирдлагын академид хүртэл суралцаад амжсан.

Тэрбээр алтны магнат нөхөртэйгээ гэр бүлээ батлуулсан төдийгүй одоо ч хамт амьдарч байгаагаа олонд зарлаж, хэнз охиных нь зургийг анх удаа дэлгэлээ. Өдгөө гурван нас хүрсэн хөөрхөн охин нь ээжээсээ илүү аавтайгаа тун адилхан гэнэ. Хэдийгээр дампуурлаа зарлаж компанийнхаа төсөв санхүүг тэглэсэн ч гэлээ, Ц.Мянганбаяр топ модель амрагтаа Сингапурын баячуудын хороололд тансаг зэрэглэлийн харш худалдаж авч өгсөн гэдэг.

puujee-1

С.Цахиур

www.zone.mn


URL:

Нэр: би Огноо: 19 August 2016

Нэр шигээ тэнэг хуухэн. Хуухэд нь царайлаг юмаа. Хэн хэнийг нь ч дуурайгаагуй юм байна ш дээ. Мянганбаярын хуухэд мон юм уу?

Нэр: би Огноо: 19 August 2016

Азгуй мянгаа. Олон лхинтойн дээр модоо барьсан гуйлгачин болчих гэж… одоо наад мянган охины эцэг мянгаагаа хаяач! Гогшин хар арьс амттай байна уу? Хогшин малын мах хатуу биш уу? Машиндуулж идээрэй дээ!

Сэтгэгдэл бичих