Мэдээллийн дайн: Соросын сангийн 2500 нууц баримт, түүний дотор Нээлттэй нийгэм сангийн нууцыг илчилжээ

20160817115934-14012244_1243832162315406_936974796_nТэрбумтан Жорж Соросын удирддаг “Соросын сан”-гийн нууц мэдээллийн санг өнгөрсөн бямба гаригт хакердан, 2500 гаруй нууц баримт бичгийг илчлэн “DC Leaks” сайтад байршуулж, олон нийтэд ил болгожээ. Эдгээрийг Дэлхийн банк, Ерөнхийлөгчийн тамгын газар, газар зүйн байрлал, бүс нутаг зэргээр тус тусдаа категори болгон хуваасан бөгөөд 2008-2016 оныг хамрах эдгээр нууц баримт бичгийн ихэнх нь Нээлттэй нийгэм сантай холбоотой баримтууд байгаа аж. Тухайлбал, Европын сонгууль, шилжих хөдөлгөөн, орогнол зэрэг дүрвэгсдийн талаархи төлөвлөгөө, стратеги, тэргүүлэх чиглэл болон бусад үйл ажиллагааг илчилжээ. Мөн дэлхийн геополитикийн ашиг сонирхол, санхүүгийн булхай тэдгээрийн дотор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Албанид тогтворгүй байдал үүсгэх тухай зааварчилгаа авч байсан баримт хүртэл байгаа аж. Жорж Сорос өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хиллари Клинтоны кампанит ажилд 25 сая ам.долларын хандив өгсөн бөгөөд тэднийг ойр дотнын харилцаатайг гэрчлэх хэд хэдэн баримт байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны сонгуулийн рейтингт сөргөөр нөлөөлж магадгүй болоод байна.

Үүнээс гадна илчилсэн 2500 гаруй баримтын дотор, ОХУ-ын эсрэг зөрчлийг өдөөхөд оролцсон НАТО-гийн ерөнхийлөгч асан Филипп Бридловын АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама руу бичсэн и-мэйл байгаа аж. Филипп Бридлов өнгөрсөн долдугаар сард “CNN”-д өгсөн ярилцлагадаа төрөөс ивээн тэтгэдэг тагнуулын үйл ажиллагааны улмаас албаны и-мэйлээ хакердуулсан хэмээн мэдэгдэж байсан нь энэ бүхнийг гэрчилж болохоор байгаа аж. Түүнчлэн “DС Leaks”-ээс өмнө буюу өнгөрсөн зургадугаар сард Нээлттэй нийгэм сангаас хакерын дайралтад өртсөн талаар Холбооны мөрдөх товчоонд мэдээлж байжээ. Холбооны мөрдөх товчооны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд Соросын сангийн ТУЗ-ийн гишүүд болон ажилчдын дотоод сүлжээ, интернэт серверийг хязгаарлан, хамгаалалтад аваад байгаа аж. Энэ бүх баримт Жорж Соросыг олон улсын зөрчил мөргөлдөөн, санхүүгийн хямралд гол үүрэг гүйцэтгэгчийн нэг гэдгийг нотолж, АНУ-ын төрөөс санхүүждэг зөрчил мөргөлдөөн, санхүүгийн хямралыг илчилжээ.

АНУ-ын Аулгүй байдлын шинжээчид “DC Leaks” хакерын хэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаа аж.

Учир нь, Соросын Нээлттэй нийгэм сан нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоог санхүүжүүлдэг гол байгууллагын нэг бөгөөд тус байгууллагын өөр нэгэн санхүүжүүлэгч нь АНУ-ын Төрийн департментын алба гэдгийг “Wikileaks” илчилсэн. “WikiLeaks”-ээс Панамын баримт бичиг нь Соросын тусламжтай, АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлсэн ОХУ-ын Засгийн газар, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин руу довтлох төсөл байсан хэмээн мэдэгдсэн. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо энэ оны эхээр “Моссак Фонсека” хуулийн фирмийн бүртгэлийн санд багтсан дэлхийн баячууд татварын диваажинг ашиглан хэрхэн оффшор данс бүртгүүлж, түүгээрээ мөнгө угаадгийг илчилсэн билээ. Хэдий Панамын баримтууд дотор дэлхийн нөлөө бүхий эрхмүүдийн талаар санхүүгийн нууц бичиг баримтууд багтаж байсан ч ерөнхийдөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг онилсон байсан юм. Хэдий Владимир Путиний биечлэн оролцсон гүйлгээ байгаагүй ч түүнийг тойрсон хүмүүстэй холбоотой нууц баримтуудыг илчилсэн билээ.

Тиймээс “DC Leaks” нь Кремлийг чиглэсэн Панамын баримтуудын хариу буюу АНУ-ын Засгийн газар руу чиглэсэн нууц баримтуудыг илчилсэн байгаа аж.

 

http://www.itoim.mn/index.php/site/news/6070

 


URL:

Сэтгэгдэл бичих