Зам тээврийн ослоор 3 хүн нас баржээ

2165

Энэ сарын 19-нд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 343 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 233 дуудлага бүртгэгдсэн байна.

ЧД-ийн нутаг Зуслангийн зам, Зунжин дэлгүүрийн баруун урд замд Subaru Impreza маркийн авто машины жолооч Т нь Т.Allion маркийн Ө жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Ө, 29 настай эрэгтэй Т нарын амь нас хохирч 14 настай эмэгтэй У нарын 2 хүн гэмтжээ.

СХД-ийн нутаг Товчооны зам, Everdigm Doossan ХХК-ны хойд замд H.Starex маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 56 настай эрэгтэй З-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

Хэргийг Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих