Богд Уул руу гарсан самарчдыг буулгаж байна

527-1471831898987ac0a214470fcd1ec6d8cae8c59cbc_large

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Богд ууланд хяналт шалгалт хийж байна.Өнгөрсөн сарын 27-нд байгаль хамгаалагчид өөрсдийн хариуцсан хэсгийн гүнд эргүүл хийжээ.

Шалгалтаар Жаргалантын амнаас самарчдын хоёр отог нийлсэн 10 гаруй иргэдийг буулгаж, түлсэн галыг нь унтрааж , тарьсан хог хаягдлыг нь цэвэрлэсэн байна. Мөн энэ сарын 15-нд Нүхт болон Түрэгийн амд шалгалт хийхэд 48 автомашин бүхий 300 орчим иргэдийг уулнаас буулгажээ.
Тусгай хамгаалалтийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдэд Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгалаах тухай хууль зэрэг хуулиудын талаар мэдээлэл өгч, самар цайруулах багаж хэрэгслийг нь хураан авсан байна.
Иргэд олноор ууланд гарсанаар санаатай болон санамсаргүйгээр ойн түймэр гарах өндөр эрсдэлтэй юм. Тиймд цаашид Богд уулруу нэвтрэх постийг байнга ажиллуулахаар болжээ.

URL:

Сэтгэгдэл бичих