Эмзэг, уйланхай Энхүүш стрессээ идэж тайлдаг

Жүжигчин Б.Энхтүвшин Зэрлэг цэцэгсийн хүлэмж киногоор олны танил болсон нэгэн. Үүнээс өмнө МХО-ны авьяаслаг сурагч байхааасаа Миний найз, Алсад суугаа ээж зэрэг дууны клипэнд тоглосон. Солонгос улсад жүжигчин мэргэжлийг эзэмшсэн тэрбээр ихээхэн эмзэг эр гэнэ шүү.

10d55adf1319e11ea87357aa07c15f404

“Би их эмзэг хүн. Монгол аялгуутай, уянгын дуу кино үзэхээрээ шууд нулимс гараад ирдэг. Стрессээ идэж л тайлдаг” хэмээн өөрийгөө тодорхойлжээ. Харин амьдрал юун дээр тогтдог вэ хэмээн асуухад, “Сайн бодож байгаагүй юм байна. Зарим хүмүүс гэр бүл дээр тогтдог гэдэг. Миний хувьд жам ёсоороо л хүмүүс гэр бүлээ зохиодог шүү дээ” гэсэн юм.

Сүүлийн үед тэрбээр хүмүүст “үгүй” гэж хэлж сурахыг ихээхэн хичээж яваа гэдгээ дуулгасан. Учир нь тэрбээр “үгүй” гэж хэлж чадахгүйгээсээ болж ихээхэн хохирох болсон аж.

urlag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих