Өөртэй нь мэндэлээгүйн төлөө хүн зоддог Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут гэж хэн бэ?

baa380765454c9f325f6d46d9985f1f6Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарт нэгдсэн сургалт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр 14:00 цагаас аймаг, нийслэлийн Засаг дарга нар Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулах батламжид гарын үсэг зурна.

Энэхүү батламжаар Засаг дарга нар Ерөнхий сайдын өмнө тодорхой үүрэг хүлээж, түүнийгээ батламжилж байгаа юм. Гэтэл Ерөнхий сайдын өмнө үүрэг хүлээж буй Засаг дарга нарын зарим нь зодоон цохионы хэргээр олны танил болсон байх юм. Тухайлбал, Орхон аймгийн Засаг даргын суудалд “Ногоон гэрэл”-ээр шахам суусан Д.Батлут тус аймгийн МАН-ын хорооны дарга байхдаа зодоон цохионы хэрэгт хутгалдаж, нэг хэсэг эмнэлэг, цагдаа хоёроос уяатай юм шиг эргэлдэж байжээ. Хэргийн учгийг хөөвөл “Мэнд асуусангүй” гэдэг шалгаанаар хамгаалалтын албаны дарга залууд шанаа өгсөн байх юм. Энэ мэтчилэн үүрэг хүлээх гэхээсээ илүүтэй “Үүрээ сэндийчиж” магадгүй нөхдүүд мэр сэр байна. Дамбын Батлут гэх боевик Засаг даргыг танилцуулъя. Тэрбээр өнгөрсөн сарын 20-ны өдөр өмнөх дарга С.Дангаасүрэнгээс тамга тэмдэгээ хүлээн авсан билээ.


1974 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн


Боловсрол:
1999 – 2002 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг цахилгааны инженер
2006 – 2007 Төрийн удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус суралцаж төгссөн


Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг


Ажилласан байдал:
1994 – 2000 онд “Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрт туслах ажилчин, оператор

2001 – 2004 онд Орхон аймгийн Оюутны холбооны дэд ерөнхийлөгч

2004 – 2006 онд “Дэлхийн зөн” ОУБ-ын төслийн гүйцэтгэгч, “Эрдэнэт хамтын хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал

2006 – 2007 онд Аймгийн газрын албанд мэргэжилтэн

2008 – 2012 онд Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч

2006 – 2013 онд Орхон аймгийн НАМЗХ-ын тэргүүн

2008 – 2016 оны 7 дугаар сарын 18 хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга,

2008 оноос одоог хүртэл Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч

2013 оноос одоог хүртэл Орхон аймгийн МАН-ын хорооны дарга

2016.07.20-ноос Орхон аймгийн Засаг дарга


Гавъяа шагнал:
НХХЯ-ны тэргүүний ажилтан

Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль


Тэрбээр 2014 оны 1 дүгээр сард Орхон аймгийн МАН-ын хорооны дарга болсон. Орхон аймгийн МАН-ын хорооны XIV хуралаар болсон Намын даргыг сонгох санал хураалтанд Б.Жигдэнгомботой өрсөлдөж 8 саналын зөрүүгээр намын даргын суудалд тухалж байжээ. Өөрөөр хэлбэл санал хураалтанд нийт 115 төлөөлөгчөөс 114 төлөөлөгч оролцож Д.Батлут 60 санал, Б.Жигдэнгомбо 52 санал авсан аж.

Түүний дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө МАН-ын хорооны дарга Д.Батлут “Яахаараа намайг тоодоггүй юм” хэмээн агсарч “Надтай мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар “Эрдэнэт секьюрити” компанийн захирал Э-г зодож хүнд гэмтээсэн тухай мэдээллийг хэвлэлүүд онцлож байжээ.

Хохирогч “Э” нь тархины суурь ясны гэмтэл авсан бөгөөд хэргийн газарт хохирогч Э шалан дээр түрүүлгээ хараад уначихсан ам, хамар, чихнээс нь цус гарч байсныг хамт байсан хүмүүс нь цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Хохирогч Гэмтлийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ба тархины суурь яс хоёр газраа хугаралтай, хамар, хацар цөмөрсөн, цус харвалттай гэсэн оноштойгоор эмчлэгдэж байсан байна.

www.24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих