Буудлын гудсан дороос цогцос олджээ

33 (1)Таиландын Паттайя хотын нэгэн зочид буудлын өрөөнд орсон гэр бүлийн хосууд цогцос олсон байна. 28 настай эмэгтэй Амфон Конгсонгийн цогцос тэдний хэдэн хоног дээр нь унтаж байсан матрас дотроос гарч ирсэн гэнэ.

Уг хэрэгтэй холбогдуулан өсвөр насны хоёр хүүг баривчиллаа гэж Британийн BBC телерадио компани мэдээлжээ.

Цагдаагийнхан аллага үйлдэгдсэн буудлыг нягтлан шалгасны эцэст 17 настай нэгэн хүүг олсон байна. Түүний мэдүүлснээр, талийгаач бүсгүй түүнд Паттайя-д ажил олоход нь тусална гэж байсан хэдий ч уулзах үедээ түүнд сексийн санал тавьснаас маргаан үүссэн гэжээ.

Ингээд 17 настай хүү санамсаргүй түүний амийг хөнөөчихөөд, мөрөө баллахын тулд матрас дотор цогцсыг нуусан аж. Өсвөр насны хоёр хүүг аллагаа нуун дарагдуулсан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд одоогоор ямар ял авах нь тодорхойгүй байгаа аж.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Нэр: خرید تار Огноо: 19 July 2018

thank you14

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: خرید تار Огноо: 22 July 2018

thank you 1

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: خرید تار Огноо: 23 July 2018

thank you8

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих