Мандах сумын Хаан банкыг дээрэмдсэн этгээдүүд Сайхандулаан сумыг дайран өнгөрчээ

7kbe08mfeaklloctq9c0b1hnb0

Мандах сумын Хаан банкыг дээрэмдсэн гэх этгээдүүд өчигдөр орой Сайхандулаан сумын хүн эмнэлгээс бензин аваад явсан тухай тус эмнэлэгт байсан сахиур хэлж байна. Тэд нүүрэндээ цагаан маск зүүсэн төдийгүй агаарт нэг удаа хий буудаж хүмүүсийг сүрдүүлэн унаж явсан мотоциклдоо бензин хийгээд зугтжээ.

Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Сайншандаас 90 км хавьцаа Хүрээтийн ус хэмээх газраар явсан гэх мэдээлэл байна. Одоогоор эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Тэднийг 19-20 насныхан байж болзошгүй гэж дуу хоолойг нь сонссон иргэн ярьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.