Газрын наймаачид шүүхийн хаалга татаж эхэллээ

Жиди-1024x682-600x400ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид иргэний өгсөн гомдлын  нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын албаны дарга Б-г саатуулж, цагдан хорьсон байна. Тэрбээр тус дүүргийн “Их цуурайтын ам”-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг БНХАУ-ын иргэн Л-д олгосны хөлсөнд 200 гаруй сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Б  дээрх мөнгийг авсан аж.  түүнийг үйлдэл дээр нь  Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ иргэн Ч, П нартай үгсэн тохирч, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн ажилтнууд  Б-г баривчлан, бэлэн мөнгө болон нотлох баримтыг хураан авч, улмаар АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 Энэ Өмчийн харилцааны газрын дарга даамлууд өөрсдөө газрын бизнес эрхэлж, хөлждөг гэсэн хардлага, баримт нотолгоотой яриа нэлээд байдаг. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлтсийн дарга асан Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтуяа, Г.Түмэнжаргал нарт албан тушаал эрх мэдлээ ашиглан, ажил мэргэжлээ ашиг хонжоо харах хэрэгсэл болгосны улмаас иргэд болон төрийн дансанд онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээрэрүүгийн хэрэг үүсгэн яллаж байсан юм.  Тодруулбал, “Амгалан” дулааны станцыг барихын тулд Баянзүрх дүүргийн нутаг, “Ус-15” орчмын 11.6 га газрыг чөлөөлөхөөр болсон. Улмаар нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, тухайн бүсэд оршин сууж байсан өрх, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлсөн иргэдтэй тохиролцон газрыг нь үнэлэн төлбөр олгосон юм. Гэтэл энэ ажлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр тэднийг буруутгажээ. Н.Баяр, Э.Энхтуяа нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг өнгөрсөн онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байсан. Албан тушаал эрх мэдлээ ашиглан, ажил мэргэжлээ ашиг хонжоо харах хэрэгсэл болгосны улмаас иргэд болон төрийн дансанд онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тодруулбал, “Амгалан” дулааны станцыг барихын тулд Баянзүрх дүүргийн нутаг, “Ус-15” орчмын 11.6 га газрыг чөлөөлөхөөр болсон. Улмаар нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, тухайн бүсэд оршин сууж байсан өрх, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлсөн иргэдтэй тохиролцон газрыг нь үнэлэн төлбөр олгосон юм. Харин энэ байдлыг ашиглаж улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулаад байсан тэдний хэрэг тэгсгээд намжаад байсан. Харин саяхан Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нарт холбогдох авлигын хэргийг дүүргийн шүүхэд хянан хэлэлцжээ. Улмаар Н.Баярт таван жил нэг сар хорих ял, ахлах мэргэжилтэн Э.Энхтуяад торгох ял оноожээ.Тэд албан тушаал, эрх мэдлээ ашиглан ажил мэргэжлээ ашиг хонжоо олох хэрэгслээ болгож 60 сая төгрөгийг завшсан байсан нь тогтоогдсон байна. Улмаар Н.Баяр, ахлах мэргэжилтэн Энхтулга нарт 5.2 жилийн хорих ял оноожээ. 5.2 жилийн ялыг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 19-нд оноожээ.

Хэрвээ хууль хяналтынхан газрын албаны нөхдүүдийг сайн шалгавал дүүрэг, хэлтсийн дарга нар иймэрхүү аргаар мөнгө олж, иргэдэд олгогдох ёстой 0.7 га газрыг хятадуудад өгсөн хэрэг нэлээд бий. Эхнээсээ хэрэг нь илэрч хууль, шүүхийн хаалга татаж эхэллээ.

Б.Төгөлдөр

Эх сурвалж: Tug.mn


URL:

Сэтгэгдэл бичих