Засч байсан автобусандаа дарагджээ

b9ed50d3d9f20813greatСүүлийн үед жолооч нар автомашинаа засаж байгаад даруулах, эсвэл дайруулж амиа алдах бэртэж гэмтэх золгүй хэрэг гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүний машин засч өгч байсан жолооч тус машиндаа дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл өчигдөр БГД-20 хороо “…” ХХК хашаанд гэмтсэн хүн ГССҮТ-д ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг шалгахад, уг компанид засварчин ажилтай Г /эр.26н/ нь автобусандаа засвар үйлчилгээ хийж байх үед тулгуур домократ нь мултарч цээжин хэсэг дарагдаж гэмтэн ГССҮТөвийн хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хэргийг шалгаж байна.

Мөн БЗД-23 Улиастайн замд “Daewoo Matiz” автомашины жолооч О гэгч нь онхолдож, зорчигч Д /20н, эр/ нь гэмтсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих