Асашёорюүг хүргэн нь зөвтгөв

043143f802f85f831a12f9bc321bdb27“Монгол хүнд хатуу үг хайрын ташуур хэрэгтэй. Үнэндээ би олимп дөхлөө гээд хэрүүл уруулаас зай бариад хариуцлага алдсан байна” гэж МЧБХ-ны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж твиттер хуудаснаа бичсэн. Эвгүй ялагдал, атгаад алдсан медалийн араас тус холбооны ерөнхийлөгчөөр гурав дахь жилдээ ажиллаж байгаа түүнийг ажлаа өгөх талаар яриа гарсан. Тамирчдаа сахилгажуулж сэтгэлзүй бүх талаар нь төгс болгож, ядаж л өөрийнхөө чадвараас хуваалцсангүй гэж харж буй хүн олон. Нэр хүндтэй аваргыг тэгтлээ зэмлэхгүй байгаа ч өмөөрөх хүн бас цөөн байгаа мэт. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр их аваргын хүргэн Б.Золбоо өөрийн фэйсбүүк пэйж хуудсаараа ахыгаа битүүхэн өмөөрсөн мэдэгдэл хийжээ. Бөхийн удамт айлд хүргэн болж очсон жентельмэн залуу цахим ертөнцөд 50 мянга гаруй дагагчтай сүрхий. Түүний бичсэнээр:

Нэг талаас.

Ганц нэгхэн хүний /шүүгчдийн/ хариуцлагагүй, цагаа олоогүй болхи үйлдэл хичнээн олон хүний, бүхэл бүтэн улсын, тамирчин, дасгалжуулагчийн дөрвөөр тогтохгүй он жилүүдийн хөлс хүч, хөдөлмөр, сэтгэл зүрхийг арчиж хаяж байна. Бурмаар тэгэхээр урмаар тэтгэ гэж үг бий. Манай тамирчин Г.Мандахнаран үнэхээр урамтай барилдаан хийж ялалт байгуулсан. Олимпийн хүрэл медалийн эзэн хүн мөн. Мэргэжлийн биш, болхи, хойрго, хайнга шүүлтийг эцсийн мөчид чадлаараа эсэргүүцсэнийг хэн ч буруутгах аргагүй. Тэгэх ч ёстой. Буруугийн өмнө бөхийж суудаг нь Монгол хүний зан биш.

Нөгөө талаас.

Ганц Г.Мандахнарангийн барилдаанаас ажиглагдаагүй нийтлэг нэг алдаа гэх үү, зуршил гэх үү нэг зүйл байх шиг. Тамирчны сэтгэл зүй буюу тэсвэр л юм. Ялж явсан ч, ялагдаж явсан ч эцсийн мөч хүртэл зөвхөн барилдаандаа анхаарах тийм чанарыг хэлээд байна. Амархан сатаарах, хэт сэтгэл хөдлөлдөө автах, эсвэл хэт мохох, бардах мэтийг дурдаж болно. Үнэндээ манай бөхчүүд сайн, гайхалтай. Гэхдээ хамгийн чухал сэтгэлийн бэлтгэлийг жаахан дутуу хийсэн юм болов уу гэсэн сэтгэгдэл ганц надад төрөөгүй байх аа. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ.

Эцэст нь бид юутай ч хаана яваагаа, яах ёстой, юун дээр анхаарах хэрэгтэйгээ мэдэж авлаа. Шүүлтээс илт хамаардаг спортын төрлүүдэд “овоо босгохгүй” ялахгүй бол амархан мултардаг гэдгийг ханатал ойлгож авлаа. Юм нэгээр дуусах биш, олон олон Олимп Монголчууд бидэнд байна. УУХАЙ!!!

Э.Эгдэрмаа

zuvsongolt.mn


URL:

Нэр: Амарсайхан Жамцын Зохиолч яруу найрагч Огноо: 13 February 2018

Миний дүү Асашура бол эр хүнийхээ чадлаар суммогийн ертөнцөд алдраа мандуулсан Монгол оронд цөөхөн төрөх хувь тавилантай хүү .Тийм сайхан эрийг мөрөөдөхгүй, энгэр зөрүүлэхийг бодохгүй бүсгүй хаана байна.Цантын цагаан арслан миний дүүг атаархсан зарим нэгэн өмдөндөө шээс алдах нь халаг дэмий балай юм бичиж байх нь өөрсөд нь муу хар инерги очно шүү, Цаадах чинь тэнгэрийн хүү.Би энэ хүүд зориулж нүгэл утаа шиг замхарддагүй гэсэн эссэ роман бичсэн.Тү зон сэтгүүлд 37 дугаар гарч байгаа . Сайхан монгол хүү урт насалж нутгийн олондоо харагдаж явбал бид баярлана. Нутгийн Гандан хүрээндээ 50 гаруй сая төгрөг хандивлаж ,Богины хөтөлд сайхан хаалга хийлгэсэн.Хужирт орвол тэрхүү хаалгаар гарна. Өлзий хутаг оршдог юм

Нэр: modem software update Огноо: 20 July 2018

On ne saurait faire boire l’âne s’il n’a soif

Нэр: خرید تار Огноо: 22 July 2018

thank you2

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: خرید تار Огноо: 23 July 2018

thank you17

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих