ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ ЖҮЖИГЧИД ТОДОРЧЭЭ

127c44ca-0516-4b47-b123-d4d9f9fa4ae3

Forbes сэтгүүлээс зарласнаар хамгийн өндөр орлоготой жүжигчнээр Дуэйн Жонсон /Dwayne Johnson/ тодорсон байна. Энэ онд тэрбээр 64.5 сая ам.доллар олсон нь 2015 оны орлогогоосоо хоёр дахин илүүг олсон хэрэг аж. Гол ашгаа “Хагас тагнуул” болон “Furious 8″ киногоороо олжээ.

Forbes сэтгүүлийн мэдээлснээр, Жэки Чан Хятад, Хонг Конгийн кинонуудад оролцох замаар 61 $ саяыг олсон. Гуравт Мэтт Дэймон орсон ба түүний орлого нь 55 сая ам.доллар байжээ.

Шилдэг аравт Том Круз (53 сая), Johnny Depp (48 сая $), Бен Аффлек (43 сая $), Вин Дизель (35 сая $), Шахрух Хан (33 сая $ ), Бага Роберт Дауни (33 сая $) ба Акшай Кумар (31.5 сая $) нар багтжээ.


URL:

Сэтгэгдэл бичих