“Рио-2016″ олимпийн шилдэг тамирчин П.Тэмүүжинг “Приус 30″ маркийн авто машинаар шагналаа

29Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон зуны XXXI олимпийн наадмын таеквондогийн төрөлд манай улсаас анх удаа тамирчин оролцсон. Тус тэмцээний 68 кг-ийн жинд “Алдар” спорт хорооны тамирчин Пүрэвжавын Тэмүүжин оролцож, шилдэг 8-д үлдсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. Өчигдөр эх орондоо ирсэн түүнд Монголын таеквондогийн холбооноос амжилтыг нь үнэлж, 2020 УБА улсын дугаартай “Приус 30” маркийн авто машин бэлэглэсэн байна. Тус автомашины улсын дугаар нь Токио 2020 олимпийн наадамд амжилттай оролцохыг бэлэгдсэн ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих