Эгийн голын гүүр нураад хагас сар боллоо

egiin_gol-125112-1899165302Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн нутаг дахь Эгийн голын гүүрний далан үерийн усанд  нураад хагас сар боллоо.

Одоогийн байдлаар хөрөнгө санхүү байхгүй  учраас засварлах боломжгүй байна, дээрээс ирэх шийдвэрийг бид хүлээж байна гэсэн мэдээллийг холбогдох албаны мэргэжилтэн  мэдээллээ.  Голын усны түвшин нэмэгдэн үерийн байдалтай байгаа энэ үед аймгийн ОБГ-аас 2 моторт завь гарган, өдөрт 80 орчим  иргэдийг зөөвөрлөн, сумын Эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэхэд бэлэн  ажиллаж байна. Гүүр хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байна.

П.Батням

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих