МАШИН УГААЛГЫН ГАЗРУУДЫН ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ҮЙЛДЛИЙГ ХЭН ХЯНАХ ВЭ?

Манай улс цөөхөн хүн амтай ч хүнээсээ олон машинтай тэр ч утгаараа Автомашины бүх төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага олширсны нэг нь Машин угаалгын газар.

Хаа сайгүй хэдэн том оврын сав тавин машин угаах иргэдээс авхуулаад энэ тэндэхийн хонгил подволд үйл ажиллагаа явуулдаг угаалгын газруудыг  тоолж барашгүй.Энэ олон газрууд,  дулааны улиралд, өдөрт дор хаяж 100 машин угааж байгаа гэж үзвэл угаасан усаа хаашаа яаж гаргаж байгаа нь эргэлзээтэй. Яагаад гэхээр байгууллага болгон шугам холбож  ус цэвэршүүлэх байгууламж руу урсгадаг ч  худлаа нь хүн болгоны нүдэн дээр ил байдаг ч арга хэмжээ авахгүй байгаа нь тэр байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаагаас харж болно. Үүний нэг  жишээ бол Сэлбэ голын хажууханд үйл ажиллагаа явуулдаг “Best”  Car Wash нэртэй машин угаалгын газар нь машин угаасан асар их бохир усаа Сэлбэ гол руу шууд зутгаж байгааг нь зургаар баримтжуулан хүргэж байна.
14088556_1080977898638229_2554893873378541516_n

Эх нь тасар ч байсан Сэлбэ голыг улсаас төсөв гарган бетонон хашлага хийсэн хэдий ч энэ мэтээр бохирдуулсаар байх юм бол наад зах нь татвар төлөгчдийн мөнгө хайран,  цаашлаад ирээдүйд үлдэх гол Мөрөн  устаж үгүй болж байгаа юм. Иймд борооны дараах мөөг мэт машин олширсны хэрээр олширч байгаа энэ олон угаалгын газруудад хараа хяналт тавьж Шингэн алт гэгддэг Усаа бохирдохоос хамгаалах арга авах хэрэгтэй байна.

14040018_1080977935304892_5904164323267615036_n14054242_1080977881971564_7372149370434885668_n14064295_1080977955304890_1450580909637766878_n14088556_1080977898638229_2554893873378541516_n14089305_1080977915304894_4021982749748532110_n

 

 

 

 

Бэлтгэсэн: Э.Туяа

medeel.mn


URL:

Сэтгэгдэл бичих