Цол дагаж мөнгөждөг сайхан цаг иржээ

Монголчууд хөвгүүн мэндэлвэл “Бөх болоорой” гэж ерөөдөг байсан бол өдгөө “Мөнгөтэй хүн болоорой” хэмээн нэмж захидаг болсон байна. Бөхчүүдийг шинэ цол авахад бяр дагаж цол гэж ярьдаг байсан ахул одоо бяр дагаж мөнгө гэсэн үг сонсогдох болсон ажээ. Өнөө жилийн наадмаар түрүүлсэн залуу аварга С.Мөнхбатыг 17 өрөө байртай болсон гэлцэхийн хажуугаар “Лексус-570″ машинтай болсныг бөхийн хорхойтнууд андахгүй.

Түүнчлэн үзүүрлэсэн Г.Эрхэмбаяр арслан, их шөвөгт үлдсэн  Ж.Бат-Эрдэнэ гарьд хоёр бас “Лексус-570″ машины эзэд болсон бол Т.Өсөх-Ирээдүй харцага “Ланд круйзер-105″-аар мялаалгасан байна. Энэ жилийн наадмаар цол авсан, цолоо ахиулсан бөх болгон нэгээс таван өрөө орон сууцаар шагнуулсан агаад залуу бөхчүүдийн дунд айлын халаасны өрөө дамждаг нь олон учир “Ирэх жил улсын начин болвол надад байр өгөх болов уу?” гэсэн горьдлого төрдөг болоод байгаа юм. Цол дагаж бяр ордог цаг өнгөрч цол дагаад мөнгөөр зузаардаг цаг ирсэн ажээ.

wikimon


URL:

Сэтгэгдэл бичих