Таван толгойд унтаж байсан хүн машинд дайруулан үхжээ

5000 гаруй машин 24 цагийн хугацаанд хөвөрч байгаа Таван толгой улаанаараа эргэж байна.

Энд ямар ч эмх замбраа алга. Монгол орны газар бүрээс ирсэн голцуу залуу жолооч нарт ямар ч нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хууль цагдаагийн хяналт нэг үгээр хэлбэл ямар ч төрийн үйлчилгээ алга байна. Хилийн “Цагаан хад” боомт дээр бүүр нэг ч эмч байдаггүй нь энд ямар ч амьд явах баталгаа гээч зүйл байхгүй болох нь тодорхой харагдаж байна.

Зогсоо зайгүй том бага осол гарч байдаг Таван толгойн нүүрс зөөж буй одоогоор 3 том компани бий бөгөөд Энержи ресурс, Эрднэс МГЛ компаниул маш өндөр зохион байгуулалттай ажиллаж байдаг бол, хамгийн их хэрэг төвөг уддаг хэнгэргийн дохиур нь “Ажнай” групп болоод байна.

Саяхан Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, ҮЭ холбооны С.Ганбаатар болон албаны хүмүүс “Хүний эрхийн” шалгалт хийн явсан бөгөөд “Ажнай групп” ын олны хэлдгээр “Жижиг Таван Толгой”-д очсон авч ямар ч зохион байгуулалтгүй ажил хариуцсан хүмүүстэй нь уулзах гэж тоосон дунд ололгүй буцах дөхсөн гээд олон дутагдал байсан байна.

Тэр бүү хэл тэднийг очхоос хэдхэн хоногийн өмнө замын гэр хоолны газарт саатсан нэгэн хүнд даацын машин газрын уруу өнхөрч 2 гэрийг газартай нь тэгшилсэн бөгөөд энэ үед гэр дотор унтаж байсан нэгэн залуу амь үрэгдсэн байна. Нийт жолооч нарын 80 гаруй хувь нь Хятад жолооч нар байдаг ба энд ямар ч Монгол ажилын байрны квот гэх зэрэг зүйлс байдаггүй бололтой.

Б.Цог


URL:

Сэтгэгдэл бичих