Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг буцаав

2396

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг буцаах эсэх талаар хэлэлцээд олонхийн саналаар дэмжлээ.  Гэр бүлийн хүчирхийлийн тухай хуулийг өмнөх парламентаар баталсан ч албан ёсоор ёсчлоогүй. Гэхдээ энэ хуулийг Засгийн газраас ойрын хугацаанд дахин өргөн барьж батлуулна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Бид гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байна. Манай улсын 810 мянган гэр бүлийн дотор гэр бүлийн нууц хүчирхийлэл бий. Амьдралд илүү хэрэгтэй, зөв хууль гараасай, Эрүүгийн, Зөрчлийн хуультай хамт энэ хууль хэрэгжих нь зөв гэсэндээ хуулийн хэрэгжилтийг хойшлуулж байна” гэв.

 

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд энэ хуулийн процесс дутуу, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээгүй, нийт таван гарын үсэг зуруулах ёстой байтал тэр нь хэрэгжээгүй, “Төрийн мэдээлэл”-д хэвлээгүй гэв. Иймд хууль гэж үзэхгүй, хуулийн төсөлд тооцогдоно гээд гол шалтгаан нь АН-ын бүлгүүдийн хямрал байсан гэв.

 

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Би хуульч хүн. 29 жил хуульчаар ажилласан. УИХ баталсан л бол тэр нь хуулийн төсөл хууль мөн. Харин үйлчлэх огноо нь өөр асуудал” гэсэн юм.

 

Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад нь буцаая гэж УИХ-ын гишүүд шийдвэрлэлээ. Ингэснээр эдгээр хуулиуд хэрэгжих үндэслэлгүй болж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.