Автомашины ченжүүдтэй хатуухан аргаар тэмцэнэ

d3602430a647cd4cgreatЭ.Бат-Үүлийн баг хотыг удирдаж байх үедээ хотод төвлөрч, түгжрэл үүсгэдэг гэж үзсэн тул автомашин худалдааны төвүүдийг баруун зүг рүү буюу 22-ын товчооны ойролцоо барьсан шинэ Авто цогцолбор руу нүүлгэх гэж ченжүүдтэй тэмцсээр хүч хүрэлгүй өдийг хүрсэн. Тэгвэл хотын шинэ мэр С.Батболдын багийнхан нэгдсэн авто цогцолборыг байгуулах Э.Бат-Үүл даргын ажлыг дэмжиж, замбараагүй төвлөрсөн Да хүрээ, Өгөөмөр захуудыг нүүлгэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Хэдийгээр Авто худалдааны цогцолборт одоохондоо худалдаачид төвлөрч, машин худалдах нөхцөл үүсээгүй ч Авто тээврийн үндэсний төвийн зарим салбар бүртгэл, дугаар олголт, оношилгоо зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

Хэсэгтээ ширүүхэн тэмцээд нэг хэсэг сонгуулийн дуулианаар намжаад байсан Авто цогцолборын ажлыг шинэ засаг үйл ажиллагааг нь жигдрүүлж, автомашины худалдаачин, засварчин нарыг нэг дор нэгтгэх шийдвэрлэжээ. Улмаар засагтайгаа хамгийн ихээр тэмцэж буй ченж нарыг хэрхэн нүүлгэх, газрыг хураан авах уу, үйл ажиллагааг нь шууд хаах уу зэрэг хувилбаруудыг сонгох аж. Өнгөрсөн өвөл ашиглалтад орсон Авто худалдааны цогцолборт автомашин худалдах, худалдан авах бүх харилцааг бүрэн шийдсэн төдийгүй урд хэсэгт төмөр замын өртөө, авто машины импортод зориулсан хэсэг ч гаргахаар техникийн нөхцлийг бодолцож, эхний ээлжид 30 га талбайд 6375 машин худалдах талбайг барьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: z Огноо: 31 August 2016

зөв зөв

Нэр: ter mdne Огноо: 1 September 2016

Zov Zov nuulgeh heregt

Сэтгэгдэл бичих