Дэлхийн хамгийн урт морин аяллыг Монголд хийж дуусгажээ

f81a4df6e7c2b148f9d24014f26f440aИх Британийн  баруун өмнө хэсэгт орших Глостершир мужид амьдардаг Дэвид Редверс гэгч дэлхийн хамгийн урт, хамгийн хүнд морин аяллыг Монголд хийж дуусгалаа.
Дэвид Редверс бол “Tween Hills” морин уралдааны шилдэг 7 тамирчны нэг юм. Тэрээр энэхүү морин аялалд Катарын морин уралдааны шилдэг тамирчин Шех Фахад болон бусад нөхдийн хамт зургуулаа явжээ.
Морин аяллын баг Монголын тал нутагт 1000 гаруй км аялсан бөгөөд 40 км тутамд морио сольж замд тааралдах малчин айлынд буудаллаж явсан байна.
Аяллын турш өөр зан ааштай морьд таарч байсан учир багахан асуудал үүссэн хэмээн Дэвид ярьжээ. Мөн “Би Монгол оронд үнэхээр дурлалаа. Хүмүүс нь найрсаг юм. Монголын хөдөө тал, амьдрал ахуй их сайхан. Унаганууд хамгийн хөөрхөн, өхөөрдөм байлаа. Монголын тал нутагт морь унах нь яг л нисч байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Учир нь тэнд төсөөлөхийн аргагүй их өргөн уудам тал байдаг” хэмээн өгүүлжээ.
Э.Нямцоож

URL:

Сэтгэгдэл бичих