Барак Обамад хятадууд шат тавьж өгсөнгүй

4Их 20-ийн дээд хэмжээний чуулга уулзалт Хятадын Ханчжоуд болж байгаа билээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэхүү уулзалтад оролцохоор очих үед нэлээдгүй асуудал үүссэн бололтой.

АНУ-ын ерөнхийлөгчийн онгоц Ханчжоу-д газардах үед нисэх буудлын ажилтнууд шат тавьж өгөхөө мартсаны улмаас Обама түүнд тавьж өгсөн улаан хивсэн дээгүүр алхаж чадахгүйд хүрсэн байна.

Асуудал зөвхөн үүгээр дууссангүй. Төлөөлөгчдийг угтахаар очсон хятад түшмэл америкийн сэтгүүлчдийг Обама руу ойртохыг хоригложээ. Ерөнхийлөгчийн нисэх буудал дээрх зургууд зайлшгүй нийтлэгдэх уламжлалтай талаар нэг төлөөлөгч тайлбарлахыг оролдоход, хятад түшмэл урдаас нь: “Энэ бол манай орон, манай нисэх буудал!” хэмээн хэдэрлэсэн аж.

Дараахан нь хятадын хоёр түшмэл хоорондоо муудалцан барилцаж авахад тэднийг хүчээр салгахад хүрсэн гэнэ.

Одоо Хятадад G20 дээд уулзалт явагдаж байгаа бөгөөд түүнд Орос, АНУ, Герман, Их Британи, Франц, Турк болон бусад орнууд оролцож байна.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих