Орон нутгийн замд маш ноцтой ослууд гарчээ

9403a174ba8b1faf68688bb5e04d478fАмралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 564 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 392 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж  1 хүний амь нас хохирч, 28 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 127 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг Дархан-Сэлэнгийн зам, T.Estima маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 52 настай эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироожээ.

БЗД-ийн нутаг Монелийн зам, Саруул дэлгүүрийн баруун замд T.Wish маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 06 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт: Дархан-уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутагт төв зам дээр H.Sonata маркийн  авто машины жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон шон мөргөж зорчигч 34 настай эрэгтэй Ц-ийн амь нас хохирч, 1 хүн гэмтсэн.

Төв аймгийн Батсүмбэр сумын 4-р баг, Үдлэг гэх газар асфальтан замд Даюун маркийн дугааргүй мотоциклийн  жолооч М нь H.HR-V  маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж  жолооч 26 настай эрэгтэй М-ийн амь нас хохирсон байна.

Д.Дуулим

zuvsongolt.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 5 September 2016

Medrel hvvrnvvd zogsoh gazraa medehgui davhina.vhej baijl uhaarna daa.

Сэтгэгдэл бичих