УЛСЫН ХӨГЖИЛ ОРОН НУТГААС ЭХЛЭЛТЭЙ

2904

Нутгийн зөвлөлийн Тэргүүний ажлыг 2014 онд хүлээн авсанаар “Нутгаа чагнаж, түмнээ сонсое” уриан дор нутгийнхаа бүх 14 сумдаар тойрч, ард иргэдэд тулгамдаж буй асуудлаар уулзаж, цаашид хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар санал бодлоо илэрхийлсэн юм.
Үүний дагуу сумдын Засаг дарга нартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан шаардлагатай бүрээн байгуулалтыг өрнүүлж, орон нутгийн өмчид шилжүүлсэн байгаа.
Энэ хүрээнд Сайншанд болон Замын-Үүд сумдын ард иргэдийн судалгаанд үндэслэн Дорноговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ТББ-тай хамтарч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бие бялдар, дасгал хөдөлгөөнийг дэмжих тоног төхөөрөмж бүхий тусгай анги танхимтай 2 цэцэрлэг, мөн Сайншанд суманд 50 ортой эмнэлгийн зэрэг 5 сарын хугацаанд бүтээн цогцлоон, орон нутгийн өмчид шилжүүлэн өгсөн ба цэцэрлэгүүдийн 1 сарын урсгал зардлыг хариуцсан билээ.

АЙРАГ сум-Эрүүл мэндийн төвйн өргөлтгөл;
АЛТАНШИРЭЭ сум-8 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулсан;
ДАЛАНЖАРГАЛАН сум – иргэдэд үйлчлэх халуун ус, амралтын байр барьж байгуулсан;
ДЭЛГЭРЭХ сум- ард иргэдийн хүсэлтээр хийдийн барилга;
ИХХЭТ сум-Нүүрс зөөвөрлөх хүнд даацын НОРД машин, Юниверсал трактор;
МАНДАХ сум-Толийн булаг рашаан сувиллын засвар тохижилт, цэцэрлэгийн гадна дотно тохижилт, гүний худаг, жижиг оврын ачааны ПИКАП машин, ХОНДА цахилгаан үүсгүүр;
ӨРГӨН сум-Соёлын төвийн өргөтгөл тохижилт, цэцэрлэгийг компьютержүүлт;
САЙХАНДУЛААН сум- эмнэлгийн төвд түргэн тусламжийн машин, цэцэрлэгийн гадна дотно тохижилт, соёлын төвийн иж бүрдэл ЯМАХА хөгжим, ногооны хүлэмж;
УЛААНБАДРАХ сум-төрийн албан хаагчдын орон сууц, бохир соруулах машин;
ХАТАНБУЛАГ сум-Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машин, сумын цахилгаан шугамыг орчин үеийн СИП кабелиар сольж шинэчилсэн, 1,5МВ хурдтай интернетийг сансарын WSAT COM системийг төрийн үйлчилгээний байгууллагуудад суурилуулсан;
ХӨВСГӨЛ сум- 10 гаруй жил ашиглагдаагүй балгасыг бүрэн сэргээн засварлаж, “Хөгжлийн төв”-ийг шинээр байгуулаад орон нутгийн өмчлөлд хүлээлгэн өгсөн;
ЭРДЭНЭ сум-БҮРДЭНЭ багийн иргэдэд үйлчлэх төвийг барьсан;
ЗҮҮНБАЯН баг-Хог зөөврийн чингэлэгтэй машин, чацаргана боловсруулах төхөөрөмж худалдаж авахад нь хөрөнгө оруулж, ЕБС-ийн дээврийн засварын ажил хийсэн;

зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь иргэдийн амьдралд тодорхой хэмжээгээр чиглэсэн бүтээн байгуулалт болсон билээ. Ингэхдээ нутгийн иргэд гар бие оролцон, хамтын хүч нэгдлээр ажилласаныг энд онцлох нь зүйтэй.

Борхүүгийн Дэлгэрсайхан

https://www.facebook.com/bdelgersaikhan/posts/301771693525704

УЛСЫН ХӨГЖИЛ ОРОН НУТГААС ЭХЛЭЛТЭЙ

 

УЛСЫН ХӨГЖИЛ ОРОН НУТГААС ЭХЛЭЛТЭЙ

 

УЛСЫН ХӨГЖИЛ ОРОН НУТГААС ЭХЛЭЛТЭЙ

 

УЛСЫН ХӨГЖИЛ ОРОН НУТГААС ЭХЛЭЛТЭЙ


URL:

Сэтгэгдэл бичих