Энэ өдрийн зурхай /2016,09,06/

downloadӨнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 6. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 5. Ангараг гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага:
 Мунхрахуй
Суудал: 
Хий

Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд,мал арвижна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өндөр бүтээмжтэй өдөр. Мөнгө хийх овсгоо самбаа, төлөвлөгөөнүүд тань саадгүй үргэлжлэх болно. Зохион байгуулалтыг сайн хийснээр таны мөнгө нилээд их хэмжээгээр өссөнөөр таныг бахархуулж, баярлуулах болно. Өдрийн сүүлээр таны ажлын явц хурдсаж, их завгүй болно гэдэгтээ найдаж болно. Дотнын хамаатан садантайгаа уулзсанаар та туслах дүрд тоглож болох юм. Нэлээн хол амьдардаг олон жилийн өмнөөс мэддэг хэн нэгэн тань таны амьдралд гэв гэнэт гарч ирэх болно.


ҮХЭР (4/20-5/20)

Бие тавгүйтсэн, тайван бус өдөр. Хууч өвчин сэдрэх эсвэл хүүхдүүдийн асуудалд гарч ирнэ. Энэ бүгдийг ганцаараа шийдэх гэж хичээсний хэрэггүй бөгөөд заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг сануулж байна. Өнөөдөр гэнэтийн амжилт эсвэл хайр дурлалын таатай нөхцөл бий болно. Өөрийн гараасаа таатай боломжийг бүү алдаарай. Аливаа нөхцөл байдалд хяналт тавьж дүгнэлт хийх чадвартай байх хэрэгтэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажлын байр эсвэл нөхцөл өөрчлөгдөж болзошгүй, гэвч бүү санаа зов. Өөрчлөлт танд шат ахих боломж олгож болох юм. Өнөөдөр од эрхэс таны албан тушаал ба мэргэжлийн гэрийг гийгүүлж, бизнесийн азтай завшаан, ажил мэргэжлийн боломжийг гарсан үед нь шүүрч авахад зоригжуулах өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ. Тиймээс сэрэмжтэй байж, үр бүтээмжтэйгээр өдрийг өнгөрөө. Зарим хүмүүс орой хамт ажиллагсадтайгаа спортын тэмцээн үзэж магад ба идэвхтэй үзэгч байж цагийг зугаатай тайвширч өнгөрөө.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажлын амжилтын талаарх бодлууд энэ өглөө сэтгэлийг тань зовоох боловч үдээс хойш аажмаар арилна. Бодол санаагаа цэгцэлж, аль замаар явахаа бод. Та урагш хөдлөн, өөрийн зорилго уруугаа дөхөхөд тааламжтай. Та хүсч байдаг зүйлээсээ айх хэрэггүй. Өөрөө өөрийгөө хамгаал, дагалд. Зөв хүмүүстэйгээ зөв зүйлийг ярих нь таны хүслийг биелүүлэхэд тустай. Та өнөөдөр илүү дур булаам байж, бусдыг өөртөө татаж чадна. Гэвч та даруухан байх нь чухал. Бусдыг өөрийн бодсон шигээ байлгах хэрэггүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны аз нэмэгдэх бөгөөд дараагийн хэдэн өдрүүдэд таарч юу хийхээ мэдэхгүй юм шиг санагдаж магадгүй. Биелүүлэхийг хүсч буй зорилгоо тодорхойлж, үйл ажиллагаа төлөвлөх цаг гарга. Эдгээрийг баттай болгосноор гаргасан бүх шийдвэрүүдээ биелүүлэх зөв замыг сонгож, амжилтад хөтөлнө. Гэр бүлийн уулзалт сонирхолтой өрнөж магадгүй, Чимээгүйхэн хойш сууж, бусдыгаа сонс. Тэдний биеийн хэл, нүүрний илэрхийллийг ажигласнаар үнэ цэнэтэй ойлголт авч чадна. Энэ орой хөгжилтэй байх боломжийг гарга. Ямар ч ажлын төлөвлөгөө байсан түр хойшлуулснаар цагийг сайхан өнгөрүүлнэ.


ОХИН (8/23-9/22)

Үр дүнтэй өдөр. Амьдралаа сайжруулах зүйлсийг хийх хэрэгтэй. Хоолны дэглэм барьж байгаа хүмүүс чихэрлэг зүйлсээс болгоомжлох хэрэгтэй. Од эрхэс таныг харилцаа холбоо ба нөхөрлөлийн тал дээр анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Хэрвээ таны амьдралд та хайхардаггүй болоод асуудалтай байдаг, нэг бол та маш их анхаарал тавьдаг хүмүүсийнхээ харилцаа холбоог сайтар бодоорой.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр энэ ордныхон шулуун шударга халамжтай, харагдах нь бусдад нэр хүнд олно. Олон үзэл санаа амжилтад хүргэхгүй, харин хамт олонд нэр хүндтэй болно. Ямар ч ажилд анхаарал болгоомжтой бай. Бодлогогүй шийдвэр бүү гарга. Таны сайн найз нөхөд болон ажлын түншүүд чинь сэтгэл татам горьдлого төрүүлсэн санал тавина. Гэхдээ та ажил болон ажил хэргийн төрлөө солихгүй байх нь зөв.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хувирамтгай өдөр. Төлөвлөгөөнүүд тань төлөвлөсөн явцаар тань явагдахгүй хазайх хандлагатай болно. Өөрийгөө тайван бус байдлаасаа хамгаалж бүтцийн тодорхой байдал, бэлтгэгдсэн арга замыг шаардсан гэрээ хэлэлцээрээ хойшлуул. Хамтын хичээл зүтгэл шаардсан шинэ ажлын долоо хоног тань дээр ирж байна. Гэрээс тань ердийнхөөсөө илүү хол байлгах ажлын асуудлууддаа бэлэн бай. Танд гэж хэлэхэд эрүүл мэнддээ анхааралтай ханд, ялангуяа амралтын өдрүүдээрээ хэт хэтрүүлсэн бол. Та бодож байгаагаасаа ч илүү өөртөө хайхрамжгүй ханддаг.


НУМ (11/22-12/21)

Энэ өдөр та санхүүгийн асуудал дээр ажиллахад таатай. Та өөртөө болон санхүүдээ бодит бус шаардлага тавьснаар урам зориг мохож магадгүй. Ачаалалтай өдрүүд өнгөрч, тайван амрах үе ирж байна. Тиймээс та өөрийнхөө хийж чадахаас бага зүйл төлөвлөх нь ашигтай. Гэвч та бүхий л асуудлаа цэгцлэн, шударга байвал дараагийн удаа эвгүй байдалд орохоос хамгаалж чадна. Та өнөөдөр идэвхгүй байх шинжтэй. Санаандгүй таарах нэгэнтэй танилцаагүй дээ харамсах байх.


МАТАР (12/22-1/19)

Урьд өдрүүдийн зөрчилт нөхцөл байдал сайжирна. Од эрхсийн байрлал танд ашигтай болж удаан боловч найдвартайгаар ирээдүйн амжилтын сууриа үргэлжлүүлэн тавь. Энэ өдөр хувийн уулзалтанд таатай. Гэвч хуучинсаг үзэл, шатлан захирах ёсонд татагдах нь эв найрамдалтай харьцаа тогтооход саад болно.


ХУМХ (1/20-2/18)

Холимог өдөр. Хайр дурлалын амьдрал тань хэлбэлзэлтэй байх болно. Ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй байх. Өөрийнхөө хувийн амьдралд сэтгэл ханамжгvй байгаа хvмvvс хань ижлээ тийм ч ирээдvй өөрт нь тохирох хvн биш гэдгийг ойлгох магадлалтай. Ажил хэргийн хувьд таны гаргасан санаа дэмжигдэхгvй. Гэхдээ эцэст нь таны зөв байх болно. Ирэх өдрүүдэд гэрээнд гарын vсэг зурах, том эд зvйлс худалдан авах, зохиол бичих зэргээс зайлсхий.


ЗАГАС (2/19-3/20)

Тэнхээ оруулсан өдөр. Ажлын хариуцлага шаардсан өдөр байх бололтой. Та бизнесийн гярхай ухаанаа, ажил дээрээ гарах ямар ч асуудлыг шийдвэрлэхдээ ашиглаж бүрэн дүүрэн сэтгэлийн ханамж авах болно. Зарим хүмүүс өнөө орой ажлын дараа илүү цагаар сууж чухал төслөө дуусгах, хэлэлцээр хийх эсвэл орлоготой ажил хийхээр тохирч магад. Эдгээр нь ашигтай арга хэмжээ болохоор та үүнд түүртэхгүй харин ч танд таатай байх болно.


URL:

Сэтгэгдэл бичих