Сvжгээр шуодагчид

Монголчууд бид шарын, бєєгийн, тэнгэрийн гээд л олон янзын шvтлэгтэй ард тvмэн. Сvvлийн жилvvдэд даяарчлалын шуурганд єртєж христ, лал, мусалман, мvн гээд л гадны шашны урсгалд итгэж, автаж мухраар шvтэх болсон. Vvнийг зарим нэг увайгvй этгvvдvvд ашиглаж, сvжгээр шоудахад суралцаж, эхнээсээ ромбо, дипломоо гардаж байх шиг байна. “Чингис хааны дэлхийн академ” гэгч юу хийж байгаа нь мэдэгддэгvй байгууллагын тэргvvн П.Давааням гэгч солио євчин нь хvндэрсэн хvнээс сvжгээр шуодах ажил эхэлсэн гэхэд болно.

1990-ээд оны эхэн vед “Дархан Хилийн Хєдєлгєєний тэргvvн” гэгдэж П.Давааням удаа ч vгvй 1996 онд МVЭНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших vедээ єєрийгєє Чингис хааны нэрэмжит академийн Ерєнхийлєгч хэмээн танилцуулдаг болсон гэж байгаа. Тvvнээс хойш он цаг улирсаар єдгєє нэрийнхээ ємнє Чингис хааны удам, иш vзvvлэгч, дэлхийг аврах Монголын хаадын гvн ухааныг номлогч, хунтайж гэсэн олон гуншинтай болжээ. Солиорч чадаж байгаа биз. Тvvнээс хойш олон хэлтэй Б.Арго, тvvхч Н.Нагаанбуу, дуучин С.Жавхлан гээд л сvжгээр шоудах аргад суралцаж, элдэв цаг тооны бичиг гарган, гал асаах ёслол хийдэг болов. Тvvнд нь мухар сvжгээр оролцож, мєнгє тєгрєгєє vрэх хvмvvс ч олон байх юм.

Харин сvvлийн vед МVЭХ-ны тэргvvн С.Ганбаатар єнєє сvжгээр шоудах нууц эрдэмд шамдан суралцаж байгаа бололтой юм. Эсвэл энэ аргад нэвтэрч, нэлээд зvйл сураад байгаа дуучин С.Жавхланд шавь орсон байх. Єнгєрсєн долоо хоногийн пvрэв гарагт Сvхбаатарын талбай дээр ”Тvмний тулганы гал бадраах ёслол” болсон. Эрхэм дуучин С.Жавхлан 21 аймагт хийсэн энэхvv “утга тєгєлдєр” ёслолоо энэ удаад нийслэлд хийсэн нь тэр юм байх.

Тvvнд нь фэнгшvгийн буюу МVЭХ-ны ерєнхийлєгч С.Ганбаатар тэргvvтэй нєхдvvд нэгдэж, Сvхбаатарын талбайд тулга тавин, хуурай мод єрдєж ёслол vйлдсэн юм. Яг ямар учиртай ч гал бадраах ёслол юм, бvv мэд. Тэр хэдэн модыг тулганд асааж, тєв талбайгаа хєє тортогоор буллаа гээд ард тvмэнд юу ч оногдох юм билээ. Ёстой “хєх инээд хvрч, хєхний сvv год год” гэв гэдэг шиг л юм болж байна. Уг нь МVЭХ гэдэг байгууллага, энэ байгууллагын тэргvvн гал тvлж, гараа хуйхалж явахаас арай л дємєг юм хиймээр санагдах юм. Єнєєдєр тєр засагт vгээ хэлж, болж бvтэхгvй байгаа зvйлийг сануулж, жирийн ажилчдын дуу хоолойг дээш нь хvргэх хvн дутмаг л байна.

Тэр бvхнийг С.Ганбаатар хийж байх ёстой. Аль ч салбарт шийдэх асуудал олон байна. Тєрийн албан хаагчийн цалинг 50 хувиар нэмнэ гээд л байгаа. Нэмлээ гэж бодоход хувийн хэвшлийнхэн яах билээ. Энэ бvхнийг С.Ганбаатар яриад явж байх ёстой хvн. Гэтэл шоу хийгээд, гал тvлээд гvйж явж байх гэж. Учир мэдэх хvмvvсийн хэлж буйгаар ирэх жилийн УИХ-ын сонгуульд єрсєлдєхєєр нvхээ малтаж байгаа гэх. Тиймээс сvжгээр шоудах уран аргыг одооноос сурч, хэрэгжvvлж эхэлж байгаа бололтой юм. Мэдээж МVЭХ-г сонгуулийн ажилдаа ашиглаж байгаа нь маргашгvй vнэн.

Цалинг сая болгоно энэ тэр гэдэг нь ч бас сурталчилгаагаа хийж байгаа нэг хэлбэр байх магадлалтай. Тиймээс МVЭХ хэмээх ажилчдын эрх ашгийг хамгаалсан том байгууллагаа С.Ганбаатар “хувилгаан”-аас салгаж авсан нь дээр байх аа. Хэзээ л “хувилгаан” хvн жирийн ажилчидтай нэг “хєнжилд” унтаж байлаа даа.

Яваандаа сvжгээр шоудах аргад илт нэвтэрч, хаа сайгvй тємєр тулга тавиад, гал єрдєж хэн нэгний орон гэрийг шатаах ч юм бил vv, хэн мэдлээ. Тэр дундаа МVЭХ-г галдахыг хэзээ ч зєвшєєрч болохгvй. Иргэд бvгд мухар сvжигтэй биш шvv дээ. Энэ хvмvvс vvнийг л мартаад байгаа юм.

Н.Болд mongoliin medee


URL:

Сэтгэгдэл бичих