Нөхөн сэргээлт нэрээр ашигт малтмал олборложээ

3e3b30933a174765greatСэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллагаас Ерөө, Хүдэр сум, Бугант тосгоны нутагт нөхөн сэргээлт явуулах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуултал нөхөн сэргээлт нэрийн дор ашигт малтмал олборлосон зөрчил хэд хэд илэрчээ.

Иргэн С гэгч захиралтай “Агро копт” ХХК нь Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газарт олборлолт явуулж, 95 сая төгрөгийн хохирол учруулжээ. Мөн иргэн Б Ерөө сумын Могойн гол гэх газарт хууль бус аргаар олборлолт явуулж, байгаль экологид 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Эдгээр үйлдэлд Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Мөн иргэн Б Хүдэр сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож, 270 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Үүнд Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар прокурорын байгууллагад материалыг нь хүргүүлжээ.

Б, Г, Б нарт холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих