8-Р САРД АППЛИКЕЙШНЫ ЗАХ ЗЭЭЛД ЮУ ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ?

8-р сар аппликейшны ертөнцөд олон үйл явдал болж өнгөрлөө. Instagram, Snapchat зэрэг алдартай аппууд томоохон шинэчлэлтүүдийг хийж, нэг нь нөгөөгөө худалдаж авсан сонирхолтой тохиролцоонууд хийгдэж, шинэ аппууд ч олноор төрөн гарав. Эдгээрээс бид өмнө дэлгэрэнгүй бичсэн Instagram Stories зэрэг мэдээнүүдийг орхиж, шинэ содон мэдээллийг хүргэе.

ИНТЕРНЭТИЙН ХУРДЫГ ШАЛГАХ NETFLIX-ИЙН ШИНЭ АПП

00

Өнгөрөгч 5-р сард Netflix ашиглаж буй интернэтийнхээ хурдыг шалгах боломжтой Fast.comхэмээх вэбийг бүтээсэн билээ. Тэгвэл энэ 8-р сард тэд энэ вэбийн гар утасны хувилбар буюу Fast Speed Test хэмээх аппийг гаргасан байна. Ингээд та тун хялбархнаар интернэтийн хурдаа шалгах боломжтой боллоо.

Татах: iOSAndroid

 INSTAPAPER-ИЙГ PINTEREST ХУДАЛДАН АВАВ

Манайх өмнө нь онцолж байсан Pocket-ийн гол өрсөлдөгчдийн нэг Instapaper-ийг өнгөрсөн сард Pinterest худалдан авчээ. Дараа саная гэсэн нийтлэл, видео гэх мэтийн линкүүдээ хадгалдаг энэ апп ийнхүү Pinterest-ийг улам баяжуулж хүчтэй болгох нь дамжиггүй.

VURB ХЭМЭЭХ ХАЙЛТЫН СИСТЕМ БҮХИЙ АПП-ИЙГ SNAPCHAT $200-ААР ХУДАЛДАН АВАВ

Snapchat өнгөрсөн сард Vurb хэмээх аппийг 200 сая доллароор худалдан авчээ. Vurb нь хүмүүсийн зөвлөгөө, баялаг контент, хэрэгцээт үйлчилгээнүүдээр дамжуулан хамгийн сайн гэсэн зүйлсийг олж авахад тусалдаг хайлтын систем юм. Уг апп рестораны мэдээлэл дээр Yelp-тэй, киноны билет дээр Fandango-той нэгдэж ажилладаг байна. Мөн Foursquare шиг санал сэтгэгдлээ бичиж болдог аж. Ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар Snapchat хараахан нээгдээгүй байгаа энэ аппийг сонирхохоосоо илүүтэй хөгжүүлэгч багийг нь өөртөө элсүүлэхийг хүссэн гэнэ.

CRUNCHBASE-ИЙН ШИНЭ АПП ГАРАВ


Тechcrunch-ийн ажиллуулдаг Crunchbase нь технологийн салбарын стартапуудын намтар түүх, хөрөнгө оруулалтын мэдээг цаг алдалгүй мэдээлдэг билээ. Тэгвэл энэ баялаг мэдээллийн сан өөрийн гэсэн iOS аппийг шинээр гаргасан байна. Та технологийн стартап эхлүүлсэн бол, эхлүүлэх хүсэлтэй бол эндээс санаа авах зүйл зөндөө байгаа гэдэгт итгэлтэй байна.

Татах: iOS

FACEBOOK АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН LIFESTAGE ХЭМЭЭХ АППИЙГ ГАРГАВ

Facebook-ийн шинээр танилцуулсан Lifestage хэмээх сошиал нэтвөрк нь нэг сургуульд суралцдаг ахлах ангийнханд зориулагджээ. 19 настай хүүхдийн бүтээсэн энэ аппийг нас нь 21-ээс дээш гэж бүртгэгдсэн хүмүүс хэрэглэж болохгүй гэнэ. Гэхдээ хүмүүс насны тохиргоогоо чөлөөтэй өөрчилж болдог нь хүүхдүүдийн аюулгүй байдлын талаар санаа зовоход хүргэж байгаа юм. Юутай ч энэ аппийг гаргасан нь Facebook залуу хэрэглэгчдийг өөртөө татах гэж хичээж байгаагийн нэг илрэл юм.

APPLE TV-Д ЗОРИУЛСАН IPHONE-ИЙН ШИНЭ АПП ГАРЛАА

Apple компани Apple TV-ийг удирддаг аппаа шинэчлэн гаргажээ. Та Apple TV-ээ гар утаснаасаа тун хялбархнаар удирдаж, кэйбордоо ашиглан текст шивж, Siri-ийн тусламжтайгаар сонирхолтой контентыг хайх боломжтой аж.

Татах: iOS

INSTAGRAM ЗУРАГ, ВИДЕОГ ТОМРУУЛЖ БОЛДОГ ТОХИРГООТОЙ БОЛЛОО

Хэрэглэгчдийн хүсэн хүлээж байсан энэ өөрчлөлтийг Instagram өнгөрсөн сард хийв. Ингэснээр та хуруугаа хөдөлгөөд л хүссэн зураг видеогоо томруулж харах боломжтой юм.

Эх сурвалж: www.businessinsider.com


URL:

Сэтгэгдэл бичих