Юнивишний барьцаанаас салмаар байна

5520f286e905736736b2dabc70981844_1200“ Юнивишний ах, эгч нартаа баярлалаа.  Интернет, сошиал  ертөнцөөс хол байлгасанд нь, тасраад л ирээд л, тасраад л”  ийм мэдээлэл твиттерээр  цацагдаж, залуучууд дуу нэгтэйгээр лайк дарж, дэмжиж өнжив, өчигдөр.  Үнэндээ юнивишнд талархах ч  зүйл бий, галзууртлаа бухимдах  тохиолдол ч гардаг.  Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа бүсгүйчүүд, өндөр настны тэтгэвэртээ гарч, хийх зүйлгүй уйдсан хөгшчүүдэд кабелийн энэ суваг ямар нэг байдлаар  хань болж, уйтгарыг нь сэргээдэг.

Бас тухайн нэвтрүүлэг, мэдээ сэлтийг ажилтай байгаад үзэж чадаагүй бол нөхөөд үзчих боломжтой гээд  технологийн шинэ дэвшлийг монголчуудад танилцуулсан  гэх мэтээр магтаж болох л доо. Гэвч сайн зүйлд садаа мундахгүй гэгчээр хэрэглэгчдийг хоёрдугаарт тавьдаг нь дэндүү харамсмаар.   Миний бодлоор, хамгийн өндөр талбөр бүхий сувгийг сонгосон  иргэдийн хувьд хамгийн эелдэг үйлчилгээг хүсэх нь зүй ёсны хэрэг.

Тийм үйлчилгээг авч чадахгүй байгаадаа би төдийгүй гэрийнхэн маань бухимдахдаа өөр кабелийн сүлжээг сонгох дээрээ тулсан ч бид юнивишнд аль хэдийнэ барьцаалагдсан байлаа. Учир нь  тус сүлжээг анх  тавиулахад вокс хэмээх хар төхөөрөмжийг худалдаж авсан юм. Одоогоос хоёр билүү, гурван жилийн өмнө. Үүний дараа хүүхдүүдтэйгээ суваг булаацалдахгүй хэмээн  кабелиа салаалуулав.  Тэгтэл  жил хагасын дараа өнөөх хар  төхөөрөмж нь  гэмтэж, телевиз 10-20 минут гараад л автоматаар унтарчихдаг боллоо.

Гэр бүлийн гишүүд бүгд ажилтай тул түүнийг засуулах завтай ч хүн байсангүй явсаар улсын наадамтай золгодог байгаа. Энэ хооронд хүү тусдаа гарч,  өөрийнхөө өрөөнд байсан зурагтаа аваад явсан тул  суваг булаалдах хүнгүй боллоо.   Гэсэн хэдий ч  наадмын олон хоногийн амралтыг далимдуулан, завтай байгаа дээрээ гээд дуудлага өгч өнөөх аппаратын учрыг олох гэтэл гэмтсэн байна.  Шинээр худалдаж ав гээд түр хугацаанд сүүлд тавигдсан жижиг аппаратыг холбож өгөөд явчихав.  Эдүгээ түүнийгээ хэрэглэсээр байгаа юм .  Ингээд л бид өнгөрсөн жилийн долдугаар сараас хойш  салаалж хэрэглэснийхээ төлбөрийг төлсөөр өнөөдрийг хүрсэн хэрэг.  Сар бүр 20 мянган төгрөг гэхээр жилийн хугацаанд хөөрхөн мөнгө болчихжээ. Лав нэг сарын байрны  төлбөр төлөх хэмжээний мөнгийг юнивишнд  сул өгсөн гэсэн үг.

Тэгээд л салаагаа түр хугацаагаар / дахин жижиг зурагт автлаа/   салгуулахаар   ХУД- дэх юнивишний салбарт очсоноор хэрэг мандаах нь тэр.   Теллер охин хэлж байна аа, та салаагаа салгуулах гэж байгаа бол салаалсан кабелиа, жижиг төхөөрөмж, удирдлагаа авчир гэв.  Миний хувьд түр хугацаагаар, хоёрдугаарт анх тавьж өгсөн вокс аппарат эвдэрсэн тул жижгээ хураалгахгүйгээр ашиглаж байх хүсэлтийг тавьснаар буруудаж, улмаар өнөөх бүсгүйтэй муудалцаад  гарлаа.   Хэрэвзээ юнивишн хэрэглэгчээ алдахгүйг хичээдэгсэн бол  миний тавьсан саналыг  хүлээн авч   жижгээ хурааж авахгүйгээр  цааш ашиглуулах эсвэл шинээр том аппарат тавих шаардлагатай гэж үзэж байгаа юм бол суурилуулж өгөөд түүнийгээ төлбөр дээр нь нэмээд биччихэж болох л байсан.

Гэрээгээ цуцалсан тохиолдолд  гэр рүү нь орсон кабелийг тэр чигээр нь сугалж аваад тушаах чадвар хэн хүнд байх билээ. Гэтэл сугалж чадахгүй юм бол үнийг нь төлөх учиртай юм гэнэ.  Мөн гэрээ цуцлагдсан өдөр хүртлэх төлбөрийг тушаах ёстой аж.  Надтай ижил  зовлонтой хүн тэр өдөр тааралдсан. Тэрбээр мөнөөх теллер бүсгүйн  тавьсан өндөр шаардлагаас болоод тэндээс зугтах шахаад гараад явсан. Харин би үлдсэн.

Хэрэглэгчийг татах  энгийн арга бол учир байдлыг хэнд ч ойлгомжтойгоор талбарлаад өгөх чадвартай теллерийг ажиллуулахаас гадна хэрэглэгчийн ашиглаж буй тоног төхөөрөмж нь дор хаяж гурван жилийн баталгаатай байх эс бөгөөс хэрэглэгч өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж төхөөрөмжийг гэмтээсэн бол шинээр суурилуулж өгөхдөө төлбөрийн уян хатан үйлчилгээг санал болгодог байвал мөн ч олон үйлчлүүлэгч та бүхэнд талархаж явах байсан юм.

Харин тэд мөнгөндөө, хэрэглэгчийнхээ тоонд цадаж ханасан учраас  хэн нэгэн үйлчлүүлэгч гэрээгээ цуцлая гэвэл уухайн тас  зөвшөөрч, хамаг эд зүйлээ хуу татаж,  тоног төхөөрөмжөө хураан авдаг муухай зантай аж.   Яг өнөө нөхрөөсөө салаад явж байгаа авгай шиг зантай юм гээч.   Хэрэглэгч яагаад хэрэглээгээ түр хугацаагаар салгуулах эрхгүй гэж. Яагаад төхөөрөмж гэмтсэн тохиолдол бүрт шинээр худалдаж авах ёстой гэж.

Тэрхүү хар хайрцаг бүхий  төхөөрөмжийг юнивишний хэрэглэгч болсонд нь  урамшуулал болгохын дээр  асуудал гарсан тохиолдол бүрт нь шинээр солиод өгч болохгүй нь юундаа байна вэ.   Эсвэл чанаргүй төхөөрөмж нийлүүлчихээд тэр нь эвдрэх тоолонгоор ашиг олдог юм болов уу. Үнэнээ хэлнэ үү.  Юнивишнийг сонгосон нь миний буруу юм бол намайг зовоож, элдэв юм нэхэлгүйгээр кабель утсаа салгаад аваад явах арга байна уу. Би  есөн давхар байшингийн дээвэр дээрч гарч кабель утсыг сугалж татаад зогсч байх насны хүн биш. Надад туслана уу.

mminfo.mn


URL:

Нэр: zochin Огноо: 10 September 2016

замын цагдагийн урд талийн нархан хотхоний 51 байрны гомо мөнхөө чи манай байрыг бузарлахаа боль ичиж амьдар байрний банди нар залуусыг зүгээр байлга

Сэтгэгдэл бичих