Р.Содхүү дарга МХЕГ-ийг өөрийн гар хөл бологчид болон Хөрөнгийн биржийн ажилчдаар дүүргэж байна гэнэ!

Сод нь гийсэн Содхүү нэртэй нэгэн нийтлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж Содхүү гэгч этгээдийн ямар увайгүй эрхэм болохыг илчлэн харуулсан. Гэтэл мөн саяхан нэгэн ийм мэдээлэл бидэнд ирсэн юм.

Р.Содхүү дарга Мэргэжлийн Хяналтын байгууллагад өөрийн үзэмжээр халаа сэлгээ хийж ёстой л нэг хувийн компанийн эзэн мэт аашилж байна гэх.

Ямарч сонгон шалгаруулалт явуулахгүй төрийн албаны шалгалт өгсөн эсэх нь мэдэгдэхгүй, мэргэжлийн эсэх нь эргэлзээтэй хүмүүсийг олноор нь, өндөр босготой хариуцлага өндөртэй МХЕГ т Содхүү даргын тушаалаар бөөндөх болсон аж.

Тэрээр ажилчидтайгаа феодал нийгмийн шоронгийн хуяг хоригдолуудтай харьцаж байгаа мэт бүдүүлэг танхай балмадаар хандаж амыг нь хамихуулж айлгаж байдаг гэсэн. За ингээд баримтыг сөхье…

Факт баримт 1. Р.Содхүүгийн хууль бусаар ажилд авсан хүмүүс

1.    П.Ганзориг: Хөрөнгийн биржээс ирсэн. МХЕГ ын Мэдээлэл технологийн ахлах мэргэжилтэн болсон. Томилогдсон цагаасаа хойш огт ажил хийгээгүй атлаа Унгар томилолтоор явсан…

2.    н.Хулан: Хөрөнгийн биржээс ирсэн. МХЕГ ын хэвлэл мэдээллийн албаны дарга болсон.

3.    н.Мөнхжаргал Хөрөнгийн биржээс ирсэн. Замын үүд боомтын даргаар томилогдсон!!!

4.    С.Заяадэлгэр Хөрөнгийн биржээс ирсэн. МХЕГ ын Тамгын газрын орлогч дарга, Стратеги төлөвлөлт бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалыг давхар хашиж байна!!!!

5.    Т.Ганжаргал. Хөрөнгийн биржээс ирсэн. МХЕГ ын даргын туслах, Улсын байцаагч. \ХАРДЛАГА: Улсын байцаагчийн эрхийг нь, төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй байхад нь олгосон, өнөөдрийн байдлаар огт тангараг өргөөгүй байгаа\

6.    н.Тунгалаг. Р.Содхүү даргын нутгийн бүсгүй. МХЕГ ын Мэдээлэл технологийн мэргэжилтэн. \ХАРДЛАГА: Өнөөдрийг болтол төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй\

7.    Б.Гэрэлмаа. МХЕГ ын Тамгын газрын орлогч дарга С.Заяадэлгэрийн хүн гэдэг. МХЕГ ын шуурхай мэдээлэл зохицуулалын мэргэжилтэн гэх албан тушаалтай. Энэ албан тушаалыг шинээр бий болгож түүнийг авсан.

Жич: Дээрх хүмүүс хяналт шалгалтын байгууллагад ажиллаж байсан туршлагагүй бөгөөд төрийн албан хаагчийн шалгалт өгсөн эсэх нь эргэлзээтэй. Татаасаар хариуцлагатай байгууллагын өндөр сэнтийд заларсан гэж МХЕГ ын ажилчид ярьцгаадаг… С.Заяадэлгэр дарга эдгээр хүмүүст огт үүрэг өгдөггүй бөгөөд ажил хийх чадваргүй гэдгийг нь маш сайн мэддэг байх…

\МХЕГ ын хэсэг ажилчин албан хаагчид\

Энэхүү нээлттэй захидлыг эх сурвалж нууцлан нийтэлж өгнө үү!

WWW.FACT.MN сайт


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.