Үс нь унаж эхэлсэн эрчүүд үр тогтоох чадвар муутай байдаг

1201609111473584304Эрэгтэй хүний толгойн үс халзрах нь дур булаам байдлыг нь бууруулж, наснаасаа хөгшин харагдах гол шалтгаан болдог нь судалгаагаар батлагджээ. Эрдэмтэд нэгэн эрэгтэй хүний толгойд үс шилжүүлэн суулгасны дараа тэрбээр илүү залуухан, дур булаам төрхтэй харагдсан байна. “Jama Facial Plastic Surgery” судалгааны сэтгүүлийн багийнхан үс нь унасан болон халзан толгойтой хүний зургийг мөн үс шилжүүлэн суулгуулсаны дараах зургийг огт танихгүй хүмүүст үзүүлэхэд судалгаанд оролцсон хүмүүсийн олонх нь үстэй буюу шинэ төрх нь илүү итгэл даахуйц, дотно, зөөлөн мэдрэмж төрүүлж байна хэмээжээ. Насанд хүрсэн хүн үсээ хуссанаар илүү өндөр, хүчирхэг, ширүүн дүр төрхтэй харагддаг болохыг Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Харин залуу насандаа үс нь унасан хүмүүс насны эцэст түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх магадлал 45 хувиар бага байдаг болохыг Вапшнггоны их сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ. Үс нь нэлээд их унадаг эрэгтэй хүмүүсийн эр бэлгийн ЭСИЙН TOO хэмжээ 60 хувиас доогуур байдаг аж. Өөр нэгэн судалгаанд дурдсанаар, залуу байхад нь үс нь унасан хүмүүсийн үр тогтоох чадвар муу байж магадгүй гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих