Ким Кардашиан Битлз-н”бэрийг” доромжилсон уу

14233191_10157482564560613_7475711429269634948_nНөхөр  Канье Вэстийнхээ  хоёр өдрийн тоглолтын хамгийн анхаарал татахуйц хүн байж чадсан хөхөвчгүй ирсэн Ким Кардашиан домогт хамтлагийн “бэр” болох нэгэн хүнийг санаандгүйгээр доромжилжээ.

Вэстийн алдартнууд цугласан тоглолтонд “Битлз” хамтлагийн Жонн Ленноны эхнэр Ёоко Оно хүрэлцэн ирсэн бөгөөд Ким “сурсан зангаараа” түүнтэй ч мөн зургаа авахуулсан юм санж.

Мөн л сурсан зангаараа тэрхүү зургийг фейсбүүк хуудсандаа оруулсан нь хүмүүсийн хэл амны бай болсон гэх. Учир нь Ким зурган дээрээ “Ёоко Оно” хэмээн нэрийг нь томоор бичсэн байна. Нэгэн цаг үеийг эзэгнэж асан амьд домог болсон хамтлагийн салах гол шалтгаан хэмээгдэн олон ч хүнд ад үзэгдэж явсан Ёоко Оногийн нэрийг ямар учраас бичсэн нь тодорхойгүй.

Магадгүй залуу үеийнхэн тэр бүр мэддэггүй байж магад хэмээн бичсэн байж болох, эсвэл нөхрийнх нь тоглолтон дээр Ёоко Оно ирсэн шүү хэмээсэн санаа ч байж магад. Ямартай ч одоо цагт хэн нэгэнтэй зургаа авахуулаад нэр усыг нь түмэнд зарлаад байдаг “моод” байхгүй. Тиймдээ ч хүмүүс Кимийн эл үйлдлийг  буруушааж, бид энэ хүний нэрийг бичсэн бичээгүй хэн гэдгийг нь мэднэ хэмээж байсан юм.

Харин зарим хүний хувьд Жонн Леннон алдрын эзэн байсан болохоос Ёоко Оно биш, тийм болохоор Ким Ёокотой авахуулсан зургаараа бардамнах хэрэггүй гэсэн сэтгэгдэлтэй хүмүүс басхүү олон байлаа.

Сонирхуулахад, Ёоко Оно бол японы чинээлэг банкирын гэрт төрсөн, Gakuishuin их сургуулийн философийн ангид тэнцсэн анхны эмэгтэй оюутан болсон, авангард зураачдын тэргүүн эгнээнд явж ирсэн, дайныг эсэргүүцсэн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог байсан бөгөөд Жон Ленноныг нас барснаас хойш түүнийг “Дэлхийн хамгийн алдартай бэлэвсэн эхнэр” гэж нэрлэх болжээ. Олон дуу зохиосон, өөрөө ч дуулдаг, 1994 онд Бродвейн тайзнаа рок дууриа толилуулсан, загварын шоу зохиодог гээд тоочвол намтрынх нь баялаг, өвөрмөц түүх барагдахгүй, би түүнийг “манай гарагийн хамгийн панк эмээ” хэмээн нэрлэнэ гэж зохиолч яруу найрагч Л.Өлзийтөгс магтсан байдаг аж.

И.МӨНХЦЭНГЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих