БНСУ-ЫН ЗҮҮН ӨМНӨД ХЭСЭГТ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

8БНСУ-ын Улсан, Кёнжү, Бучеон, Дэгү, Гённам зэрэг хотуудад өчигдөр 19:45-19:58 цагийн хооронд 4.3-5.3 магнитудын хүчтэй газарт хөдлөлт боллоо гэж олон улсын цаг уурын байгууллагууд мэдээллээ.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр цуврал газар хөдлөлтийн хамгийн хүчтэй нь 5.1 магнитуд байсан аж. Гэвч газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж байна.

Өмнөд Солонгосын “Кореа Хералд” вэб сайтад мэдээлснээр Пусан хотын цаг уурын газрынхан уг газар хөдлөлтийг Гёнжү хотоос 8 км, нийслэл Сөүлээс 371 км-ын зайтай болсон. 5.3 магнитудын хүчтэй байсан гэжээ. Газар хөдлөлтийн улмаас хүн бэртэж гэмтсэн, байшин барилга сүйдсэн тухай мэдээлэл одоогоор албаныханд ирээгүй аж.

Олон нийтийн сүлжээнд тус улсын хэрэглэгчдийн бичиж байгаагаар газар хөдлөлтийн дараа 10-15 минут орчим хугацаанд гар утасны сүлжээ, гар утасны 4G сүлжээ доголдсон байна.

Эхний газар хөдлөлтууд болсноос 35-40 минутын дараа буюу 20:35 цаг орчимд БНСУ-ын Инчён болон зарим хотуудад 3.4-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж олон нийтийн сүлжээнд хэрэглэгчид мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын эрх баригчид Пёнггу-ри хотоос холгүй газар доор цөмийн бөмбөгийн туршилт явуулсны улмаас 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ мэдэгдсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсэн билээ.
Б.Орхон
olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих