Хөнжил сөхөхөөс өөр ажил цагдаа нарт бий

Саяхан зочид бууд­луу­даар цагдаа нар “зо­чилж” байгааг телевизээр  гаргаж байна. Буудалд орж үйлчлүүлж байгаа хүмүүсийг ор хөнжлийн ажил хийлээ, архи уулаа гэж шалгаж  байгаа нь тэр юм байх.
Нийгмийн хэв журам зөрчсөн бол одоо яая гэхэв. Гэтэл   буудалд орж наргиж цэнгэснийх нь төлөө гэмт хэрэгтэн аятай эрхэнд нь халдаж, хөнжлийг нь сө­хөх нь дэндүү эрээ цээр­гүй үйлдэл юм. Хайр сэт­гэлтэй хос шөнийг өнгө­рөөж байвал тэр бас гэмт хэрэг болох юм байна л даа.  Тэгээд ч ууж, наргих, унтаж хэвтэх нь хувь хү­ний эрхийн асуудал. Цагдаа нар ч, тэр ажил­лагааг сурвалжилж яваа сэтгүүлч ч ертөнцийн ёсноос гажаагүй бол секс хийдэг гэдэгт зуун хувь итгэлтэй байна.

Хоёр оюутан залуу архи уугаад тасарчихаж. Тэднийг мөн л гэмт хэрэг­тэн шиг чичилж байх аж. Буудлын эзэн ч гэсэн өөрийнх нь хувийн өмчид дур зоргоороо нэвтэрч байгаа хүмүүсийг өөг­шүү­лэн үйлчлүүлэг­чийн­хээ эрхэнд халдуулаад зогсох нь зүйд нийцэхгүй юм. Үйлчлүүлэгч хаан л юм бол буудлын эзэн тэр хүмүүсийн эрхийг хам­гаа­лах ёстой. Ингэж цаг­даа нарыг дураар нь дур­гиулаад  байвал тэр буудалд хэн очиж үйлч­лүүлэх юм бэ. Хэдийгээр архидалт, янхандалт нь зөв зүйл биш ч нийгэмд байж л байдаг үзэгдэл. Бусдад гай болохгүй бол өөрийнхөө мөнгөөр архиа авч буудалдаа ор­но уу, өөрийнхөө биеийг үнэлнэ үү хэнд падтай юм.  Дэлхийн ямар ч хөг­жил­тэй оронд биеэ үнэ­лэгч байж л байдаг.  Эрэлт нь байгаа боло­хоор нийлүүлэгч байж байгаа хэрэг.

Сэтгүүлч бид гэмт хэрэгтнүүдийг цагдаагаас дутахгүй сурвалжлаад баримттай нь гаргаж та­виад байхад очоод барь­чихаж дөнгөхгүй хэрнээ хөнжил сөхөх ажилд яасан гаргуун байх юм.   Эрхэм цагдаа нар аа, хү­ний хөнжил битгий сөхөж  бай, муухай ш дээ.

Д.МӨНГӨНДАЛАЙ

udriin sonin


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих