Оюутны 70200-г энэ оныг дуустал олгоно гэв үү?

12УИХ-ын чуулган  2016 оны төсвийн тодотголыг  өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Уг чуулганаар үндэсний тэтгэлэг хэмээх тодотголтой оюутны 70200-г бүрэн зогсоох шийдвэрийг төсвийн тодотголд тусгасан ч энэ оныг дуустал олгохоор төлөвлөөд байгаа хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлсэн байна.

Оюутнуудын тэтгэлгийг хэзээнээс олгож эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сонирхуулахад, өнгөрсөн хичээлийн жилд 15.9 тэрбум төгрөгийг 61 мянган оюутанд олгосон байна. Тэгвэл энэ хичээлийн жилд мөн ийм хэмжээний оюутнуудад тэтгэлгийг олгоно гэж үзвэл улсын төсөв санхүү улам л хүндэрнэ. Энэ тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж. Батсуурь “Цаашид үндэсний тэтгэлэг 70.200 төгрөгийг зогсоосон ч оюутнууд маань сургалтын зээлд хамрагдаж болно” гэв.

УИХ-ын чуулган ирэх оны төсвийг арваннэгдүгээр сард эцэслэх бөгөөд энэ үед оюутны 70.200 гэлтгүй татварын нэмэгдэл зэрэг олон асуудал дахин сөхөгдөх юм. Тэр үед сонгууль дууссан учраас шийдвэр өөр тал руу эргэх магадлал бийг үгүйсгэх аргагүй.

Ц.Соёл-ЭРдэнэ  Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих