“Лалын улс” бүлэглэлийн цэргүүд хэдээр цалинждаг вэ?

p4l71tuzz8Олон улсад алан хядах байгууллага хэмээн зарлагдсан “Лалын улс” бүлэглэл Сири Иракийн нутаг дахь газрын тосны ордуудаа алдсанаас болоод санхүүгийн хүндрэлд оржээ.

Бригам Янгийн их сургуулийн улс төр судлалын ухааны доцент Куин Мичанн “Лалын улс” бүлэглэлийн санхүүгийн бусад эх сурвалж нь дээрэм тонуул, дайн тулаан, хүн барьцаалах. Эдгээр нь тогтвортой бус учраас хэзээ нэгэн цагт санхүүгийн хямралд орох нь зайлшгүй байсан” гэж дүгнэснийг уг мэдээлэлд иш татжээ.

 “Лалын улс” бүлэглэл газрын тосны хууль бус худалдаанаас өдөрт 1-1.5 сая ам.доллар олж байгаа нь өмнө олж байснаасаа бараг хоёр дахин бага байгаа юм. “Лалын улс” бүлэглэл эзэлж авсан нутаг дэвсгэрийнхээ ард иргэдээс татвар авдаг. Ирак, Сирийн нутаг дамнасан уг бүс нутагт эдүгээ 6-9 сая хүн амьдарч байгаа юм. Тэгвэл уг бүс нутгийн ард иргэдээс авдаг татвар саяхнаас нэмэгджээ. Мөн бүлэглэлийн удирдагчид дайчдад өгдөг цалингаа бууруулсан байна. Өмнө нь сар бүр 400 ам.долларын цалин тавьдаг байсан бол энэ сараас 300 болж 25 хувиар буурчээ.

ОХУ цэргийн ажиллагаа явуулах болсноос хойш “Лалын улс” бүлэглэл эзэлж авсан газар нутгийнхаа гурвны нэгийг буцааж алдаад байна. Тухайлбал Иракийн Тикрит хот, Байжигийн газрын тос боловсруулах үйлдвэрийг алджээ. Эль Хасака мужийн Хула хотыг мөн алдсан байна.

С.Алдар

Эх сурвалж: breakingnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих